Дээшээ

Бидний тухай


Хөвсгөл аймаг дахь ХИС-ийн харьяа Далайван дээд сургууль нь анх 2001 онд Далайван коллеж нэртэйгээр өөрийн эзэмшлийн 11130м2 талбай бүхий 5031м2 3 давхар хичээлийн байр, сургалт үйлдвэрлэлийн байр, цайны газар, спорт зал, чийрэгжүүлэлтийн болон лингафоны кабинет, 90-100 хүний суудалтай уншлагын танхим, интернетийн сүлжээнд холбогдсон компьютерийн хоёр лаборатори, сургалтын 11 анги танхимтай.

СУРГУУЛИЙН ОНЦЛОГ, ДАВУУ ТАЛУУД

  • Оюутан хөгжүүлэх POINT бодлогыг боловсруулан сургалтанд хэрэглэн үр дүнд хүрч байгаа
  • 10-35 оюутныг дотуур байраар хангах боломжтой
  • Сургалтын төлбөрийг 2 хувааж төлөхийг зөвшөөрдөг, алданги тооцдоггүй
  • Цайны газар, спорт зал, чийрэгжүүлэлтийн кабинеттай
  • Өөрийн харьяа жуулчны баазад мэргэжлийн болон хэлний дадлага хийх боломжтой
  • Аялал жуулчлалын 2-р курсын оюутнууд жил бүр Монгол орны үзэсгэлэнт газруудаар тойрон аялал хийдэг
  • Өөрийн салбар Ерөнхий боловсролын сургуультай