Дээшээ

Хэл, соёлын сургуулийн судалгааны чиглэлүүд


Когнитив ба нейро хэл шинжлэл

Зорилго:

• Нейро ба когнитив хэл шинжлэлийн чиглэлүүдээр улсын хэмжээнд судалгааны ажлыг өргөжүүлэх;
• Энэ чиглэлээр судалгааны хамтлаг, шавь сургууль бий болгох.

Когнитив судлал:

• Хүний когнитив функц, анхаарал, ой тогтоомж, орон зайн мэдрэхүй, когнитив хөгжил, харааны, сонсох болон хүртэхүйн хүлээн авах механизм, учир шалтгааны холбогдолыг үндэслэн тодорхойлох механизм. Символик, коннектив ба динамик систем, паралел тархалтын процесс (РДР), боотстраппинг блендинг, кластеринг.

Когнитив хэл шинжлэл:

• Хүүхдийн хэл ярианы хөгжил, чадавхи; хэлзүйн концептуал бүтэц, хэлний сэтгэлгээний механизм, дуу авиа ялгах, морфологийн ба синтактик бүтцийг эзэмших. Үгсийн сан ба хэлзүйн бүтцийн холбогдол, когнитив семантик, имаже схем, прототип, радиал ба схематик сүлжээ; загваруудаар категоруудыг эрэмблэх. Унших үйл явц ба семантик ой санамж, хурдтай сканинг уншлага ба ой тогтоомж, өнгө илэрхийлэх болон ой тогтоомжийн универсал, семантик ой болон ойлголтын холбогдол.
• Ментал дүрслэл, тэдгээрийг илэрхийлэх; мэдээллийг категорчилох загварууд, метафорын когнитив анализ, дискурсын бүтцийн когнитив анализ; соелын орчин болон хам сэдвийг когнитив загваруудаар илэрхийлэх, когнитив антропологи болон соелын универсал, хэлний сэтгэлгээг математик аргаар загварчлах, корпус судлалд когнитив загварууд хэрэглэх, дижитал имижийг боловсруулах, илэрхийлэхэд гурван хэмжээст системүүдийг хэрэглэх.

Нейро хэл шинжлэл:

• Хэлний сэтгэлгээний тархин дахь биологийн суурь, баруун ба зүүн тархины локализац, тархины функцууд ба сэтгэлгээний хэлбэрүүд; хэл ярианы хөгжлийг оношлох, хэл ярианы согог (афази, дислех, дисграф). Семантик интерпретац, метафор сэтгэлгээ, комплекс маппинг, символик болон нейро- тооцооллын харилцан хамаарал. Харааны болон хэлбэр дүрсийн перцепци, ерөнхий алгоритмууд; ярих, ойлгох процесийн нейро хэлшинжлэлийн анализ, хоер хэлийг эзэмших вербал стратеги ба хэлний сэтгэлгээ, гадаад хэл сурахад төрөлх хэлний нөлөөлөл; ухамсарт ба ухамсарт биш мэдлэг ба дотоод хэлэхүй, тархины долгионууд, энерги дамжуулах үйл явц ба дотоод хэлэхүйн холбогдол.

Хэрэгжүүлэх хэлбэр:

• Их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагуудтай хамтран судалгааны баг байгуулж ажиллах
• Гадаадын нейро болон когнитив хэл шинжлэлийн олон улсын судалгааны төвүүдтэй хамтран ажиллах
• Олон улсын судалгааны нийгэмлэгүүдэд гишүүнээр элсэн хамтран ажиллах

Гарах үр дүн

• Нейро болон когнитив хэл шинжлэлийн чиглэлүүдээр судалгааны хамтын бүтээлүүд туурвиж, сургалт судалгааны хэрэглээнд оруулах.
• Дээрх чиглэлүүдээр шинэ үеийн эрдэмтдийг бэлтгэх, орчин үеийн техник төхөөрөмж бүхий сургалт судалгааны төв байгуулах.
• Хэлний сэтгэлгээг загварчлах, хэл ярианы согогыг оношлох, гадаад хэлний сургалтын нейропсихилогийн үндэслэлийг боловсруулахад шаардлагатай загваруудыг боловсруулж хэрэглээнд оруулах.
• Мэдээлэл болон мэдлэгийг боловсруулж хувирган хэрэглэх програм боловсруулахад аппликатив загваруудыг боловсруулж хэрэглээнд оруулах

Магистрын судалгааны ажлын үндсэн чиглэлүүд
Хэлшинжлэл, зэрэгцүүлсэн хэлшинжлэл

• Шинжлэх ухааны интеграцчилал ба хэлшинжлэл
• Төрөл бус хэлний хэв шинжийн зэрэгцүүлсэн судалгаа
• Монгол ба гадаад хэлний авиа зүйн зэрэгцүүлсэн судалгаа
• Монгол ба гадаад хэлний үг зүйн зэрэгцүүлсэн судалгаа
• Монгол ба гадаад хэлний өгүүлбэр зүйн зэрэгцүүлсэн судалгаа
• Монгол ба гадаад хэлний утга зүйн зэрэгцүүлсэн судалгаа
• Монгол ба гадаад хэлний үгийн сангийн зэрэгцүүлсэн судалгаа
• Монгол ба гадаад хэлийг үүргийн талаас зэрэгцүүлсэн судалгаа

Метафор судлал

• Метафорын зэрэгцүүлсэн судалгаа /монгол болон англи, орос, герман, франц, хятад, япон, солонгос хэлний хэрэглэгдэхүүн дээр/
• Хүний сэтгэл санааны байдал заасан метафорын судалгаа
• Хүний зан байдал заасан метафорын судалгаа
• Хүний оюун ухааны чадамжийн онцлогийг тусгасан метафорын судалгаа
• Мал, амьтны араншин илэрхийлсэн метафорын судалгаа
• Үндэстний зан үйлийн онцлогийг илэрхийлсэн метафорын судалгаа
• Эрхэлдэг аж ахуйн холбогдолтой метафорын судалгаа
• Үндэстний соёлын онцлогийг илэрхийлсэн метафорын судалгаа
• Концептуаль метафорын судалгаа /монгол болон англи, орос, герман, франц, хятад, япон, солонгос хэлний хэрэглэгдэхүүн дээр

Орчуулга судлал, хавсарга хэлшинжлэл

• Уран зохиолын орчуулгын зэрэгцүүлсэн судалгаа
• Салбарын нэр томъёоны орчуулгын зэрэгцүүлсэн судалгаа /хууль зүй, барилга, техник г.м./
• Киноны орчуулганд дискурсын анализ хийх судалгаа
• Машинан орчуулгын систем, программын бүрдвэрүүдэд залгах монгол хэлний модулиудын зохиомж, монгол хэлний мэдлэг хангамж
• Орчуулга судлал дахь технологийн инноваци ба орчуулгын вебсайтууд, скриптийг ашиглах нь
• Хэлний корпусын шинжилгээ, англи, орос, герман, франц хэлний корпусууд, бусад орны туршлага
• Төрийн бус байгууллагуудын вебсайт: агуулга, хийц, идэвхижүүлэл, харьцуулсан судалгаа
• Хэлний процессор ба монгол текст редакторлахад ашиглах макросын зохиомж, ашиглалт
• Албан хэрэг, архив, байгууллагын электрон оффисын програм ба монгол хэлний автомат боловсруулалт, технологийн асуудал
• Дискурсын бүтцийн компьютерийн загварыг боловсруулах
• Хэлний математик аргыг засварлах асуудлууд
• Дискурсын семантик бүтцийг үндэслэн мапын загвар боловсруулах
• Корпус хэлшинжлэлийн судалгаа

Нийгмийн ба прагматик хэлшинжлэл

• Хэлний менежмент, хэлний хууль, эрх зүйн орчинг боловсронгуй болгох асуудал
• Хэлний хөгжил ба хувьсал
• Эх хэл, гадаад хэлний харилцан хамаарал
• Хос хэл судлалын асуудал
• Олон хэлтэй байх орчин бүрдүүлэх нь
• Жендерийн хэлшинжлэлийн онол, практикийн асуудлууд
• Угсаатны хэлшинжлэлийн судалгаа
• Нутгийн хэл аялгууг хэлний бодлогын хүрээнд судлах нь
• Хэл мөхөх үзэгдэл ба хэлийг хамгаалах арга замууд
• Зохиомол хэл, түүний төрөл ангилал
• Олон нийтийн мэдээллийн хэрэгслийн хэл нийгэмд нөлөөлөх нь
• Улс төрчдийн хэл яриа нийгэмд нөлөөлөх нь
• Хэлний үзэгдлийг прагматикийн үүднээс судлах нь
• Соёл хоорондын харилцаанд үндэстний онцлог илрэх нь
• Хэлний прагматик ба орчуулга
• Хэлний үзэгдлийг эелдэг байх категорийн үүднээс судлах нь
• Хэл ярианы этикетийн зэрэгцүүлсэн судалгаа

Дискурс судлал

• Монгол ба гадаад хэлний сонины мэдээ, мэдээллийн дискурсын анализ
• Монгол ба гадаад хэлний шинжлэх ухааны дискурсын анализ
• Монгол ба гадаад хэлний улс төрийн дискурсын анализ
• Монгол ба гадаад хэлний анагаахын дискурсын анализ
• Монгол ба гадаад хэлний эдийн засгийн дискурсын анализ
• Монгол ба гадаад хэлний хууль, эрх зүйн дискурсын анализ
• Монгол ба гадаад хэлний батлан хамгаалахын дискурсын анализ
• Монгол ба гадаад хэлний санхүүгийн дискурсын анализ
• Монгол ба гадаад хэлний спортын дискурсын анализ
• Монгол ба гадаад хэлний боловсролын дискурсын анализ
• Монгол ба гадаад хэлний хөдөө аж ахуйн дискурсын анализ
• Монгол ба гадаад хэлний шашны дискурсын анализ
• Монгол ба гадаад хэлний метадискурсын анализ
• Монгол ба гадаад хэлний гарчгийн дискурсын анализ
• Монгол ба гадаад хэлний зар сурталчилгааны дискурсын анализ

Антропологи, угсаатны хэлшинжлэл

• Хэлний зарим үзэгдлийг антропологи хэлшинжлэлийн үүднээс судлах нь /монгол болон англи, орос, герман, франц, хятад, япон, солонгос хэлний хэрэглэгдэхүүн дээр/
• Хэлний зарим үзэгдлийг этнолингвистикийн үүднээс судлах нь /монгол болон англи, орос, герман, франц, хятад, япон, солонгос хэлний хэрэглэгдэхүүн дээр/
• Хэл ба соёлын харилцан хамаарлыг этнолингвистикийн үүднээс судлах нь
• Сонины хэлийг үндэсний сэтгэлгээний үүднээс судлах нь
• Зар сурталчилгааг үндэсний сэтгэлгээний үүднээс судлах нь

Когнитив, нейро, сэтгэц хэлшинжлэл

• Монгол ба гадаад хэлийг когнитив хэлшинжлэлийн үүднээс судлах нь
• Монгол ба гадаад хэлний зарим үгсийн концепт судалгаа /когнитив хэлшинжлэл/
• Төрөл бус хэлэнд өнгө заах үгийг когнитив хэлшинжлэлийн үүднээс судлах нь
• Өгүүлбэрийн бүтцүүдийг когнитив хэлшинжлэлийн үүднээс судлах нь
• Хэлний ассоциатив сэтгэлгээг судлах нь
• Хэлний элипсисийн үзэгдлийн компьютерийн загварыг боловсруулах
• Хэлний номинаци /нэрлэлт/ ба үндэсний сэтгэлгээ
• Номинацийн когнитив судалгаа
• Хэлний идиомыг үндэстний менталитетийн үүднээс судлах нь
• Рекламыг когнитив /антропологи/ хэлшинжлэлийн үүднээс судлах нь
• Газар усны нэрийг /топоним/ үндэсний менталитетийн үүднээс судлах нь
• Хотын топонимийн судалгаа /дан хэлний ба зэрэгцүүлсэн/
• Афазийг нейро хэлшинжлэлийн үүднээс судлах нь
• Метафорыг нейро хэлшинжлэлийн үүднээс судлах нь
• Семантик интерпретацийн судалгаа
• Семантик ой болон ойлголтын холбогдлыг судлах нь
• Семантик бүтцийг нейро хэлшинжлэлийн үүднээс судлах нь
• Каузатив бүтцийг нейро хэлшинжлэлийн үүднээс судлах нь
• Ярих, ойлгох процессийн нейро хэлшинжлэлийн анализ
• Хоёр хэл эзэмших вербал стратеги ба хэлний сэтгэлгээ
• Гадаад хэлний сургалтанд төрөлх хэлний нөлөөлөл
• Хэлний сэтгэлгээний биологийн суурь судлал
• Тархины функцууд, сэтгэлгээний хэлбэрүүдийн хамаарлыг судлах нь
• Тархи ба дотоод хэлэхүйн хамаарлыг судлах нь
• Хэл ярианы хөгжлийг оношлох асуудал
• Хэл ярианы хөгжлийн согогийг (афази, дислех, дисграф) судлах нь
• Хүүхдийн хэл ярианы хөгжлийг судлах, ажиглах
• Хэлний паршнгийн үзэгдлийг нейрокогнитив хэлшинжлэлийн үүднээс судлах нь
• Үгсийн аймгийг нейрокогнитив хэлшинжлэлийн үүднээс судлах нь
• Монгол ба гадаад хэлийг сэтгэц хэлшинжлэлийн үүднээс судлах нь
• Хэлзүйн концептуаль бүтцийг судлах нь
• Хэлний сэтгэлгээний механизмыг судлах нь
• Хэлний сэтгэлгээг математик аргаар загварчлах нь
• Корпус судлалд когнитив загваруудыг хэрэглэх нь
• Когнитив семантикийн судалгаа
• Когнитив антропологи болон соёлын универсалын судалгаа
• Метафорыг когнитив хэлшинжлэлийн үүднээс судлах нь
• Дискурсын бүтцийн когнитив анализ
• Ментал дүрслэлүүд, тэдгээрийн илэрхийллийн судалгаа
• Соёлын орчин, хам сэдвийг когнитив загваруудаар илэрхийлэх нь
• Үгийн сан ба хэлзүйн бүтцийн холбогдлыг судлах нь
• Унших үйл явц ба семантик ой санамжийн хамаарлыг судлах нь
• Хурдтай сканинг уншлага ба ой тогтоомжийн хамаарлыг судлах нь
• Мэдээллийг категорчилох загваруудыг судлах нь
• Дижитал имижийг боловсруулах, илэрхийлэхэд гурван хэмжээст системүүдийг хэрэглэх нь

Боловсрол судлал

Зорилго

• Боловсролын тулгамдсан асуудлуудын хүрээнд дотоодын болон олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөх судалгааны ажлыг санаачлах, өрнүүлэх, өргөжүүлэх
• Судалгааны ажлын хамтлаг, шавь сургууль бий болгох

Боловсрол судлал:

• Даяарчлалын үеийн боловсролын тулгамдсан асуудлууд; боловсролын салбарын инноваци; их, дээд сургуулиудын өрсөлдөх чадвар; шилдэг их, дээд сургуулийн эрэмбэлэх; тусгай хэрэгцээт болон инклүссив боловсрол; багшийн мэргэжлийн хөгжил, боловсролын сэтгэл судлал, насан туршийн боловсрол; онлайн, зайн сургалт болон тэдгээрийн холимог хэлбэр; технологийн шинэлэг хандлагуудыг сургалтад хэрэглэх

Сургалтын хөтөлбөр судлал:

• Сургалтын хөтөлбөрийн шинэчлэл; сургалтын хөтөлбөрийн инноваци; хөтөлбөр боловсруулах аргазүйн шинэлэг хэлбэр; хөтөлбөрийн үнэлгээ, үнэлгээний шалгуур үзүүлэлтүүд; сургалтын хөтөлбөр дэх хэрэгцээг тодорхойлох судалгааны ач холбогдол; сурах бичиг судлал; суралцагчдын сурах онцлогийг тодорхойлох; мэргэжлийн англи хэлний сургалтын хөтөлбөр боловсруулах онол аргазүй; цогц чадамжийг хөгжүүлэх сургалтын хэлбэр; суралцахуй төвтэй сургалт;

Гадаад хэл заах аргазүй:

• Гадаад хэл заах аргазүйн орчин үеийн шинэлэг болон дэвшилтэд хэлбэрүүд; Монгол хүнд гадаад хэл заах аргазүй; сурахуйн онцлог; хэл, сэтгэлгээний онцлог гадаад хэл сурахад нөлөөлөх нь; билингуализм ба хоёрдах хэл эзэмших асуудал;
• Хэрэгжүүлэх хэлбэр:
• Олон улсын болон дотоодын их, дээд сургуулиуд, эрдэм шинжилгээний байгууллагуудтай хамтран төсөлт хөтөлбөр хэрэгжүүлэх, судалгааны хамтарсан баг ажиллах
• Боловсрол судлалын чиглэлээр олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах, хамтарсан хэлэлцүүлэг өрнүүлэх
• Гадаад хэл заах аргазүйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг олон улсын байгууллагын үйл ажиллагаанд идэвхтэй оролцох, гишүүнчлэлтэй болох

Гарах үр дүн:

• Боловсрол судлалын чиглэлээр шинэ үеийн судлаачид, эрдэмтдийг бэлтгэх
• Дотоодын их, дээд сургуулиудын эрэлтэд нийцсэн сургалтын хөтөлбөр боловсруулах чиглэлээр франчайзингийн судалгааны багтай болох
• Монгол хүнд гадаад хэл заах аргазүйн чиглэлийн түшиц судалгааны төв болох