Дээшээ

Бизнесийн сургуулийн судалгааны чиглэлүүд


БИЗНЕСИЙН СУРГУУЛИЙН МАГИСТРАНТ БОЛОН ДОКТОРАНТУУДАД САНАЛ БОЛГОХ СУДАЛГААНЫ АСУУДЛУУД

Зорилго

• Бизнесийн удирдлагын чиглэлээр үндэсний болон олон улсын хэмжээнд судалгааны ажлыг өргөжүүлэх
• Бизнесийн удирдлагын чиглэлээр судалгааны төсөл хэрэгжүүлэх хамтлаг, профессорын багийг төлөвшүүлэх

Маркетингийн менежмент

• Нейро маркетинг, латериал маркетинг, сошиал медиа маркетинг, зар сурталчилгааны үр ашиг, борлуулалтын менежмент, мерчиндайзинг, маркетингийн судалгаа, маркетингийн стратеги, е-маркетинг, интрамаркетинг, бенчмаркинг, дижитал маркетинг, интерактив маркетинг, брэнд менежмент, үйлчилгээний маркетинг, хэрэглэгчийн зан төлөв

Төслийн менежмент

• Төслийн менежментийн систем, төслийн зардал үр ашгийн асуудлууд, төслийн зохион байгуулалт, нийгэмд чиглэсэн төсөл, бизнесийн төсөл, техник технологийн төсөл, зохион байгуулалтын төсөл, хосолсон төсөл, моно төсөл, төслийн цаг хугацааны хүчин зүйл, хөрөнгө оруулалтын төсөл, төслийн суурь судалгаа

Хүний нөөцийн менежмент

• Хүний нөөцийн стратеги, хүний нөөцийн бүрдүүлэлт, хүний нөөцийн сонголт, хүний нөөцийн идэвхжүүлэлт, цалин хөлс урамшууллын бодлого, ажиллагсдын гүйцэтгэлийн үнэлгээ, коач менежмент, карьер төлөвлөлт, хүний нөөцийн залгамжлалын асуудлууд, ажлын шинжилгээ ба ажил үүргийн зохистой хуваарилалт, чиглүүлэлт болон дасан зохицуулах хөтөлбөр, хүний нөөцийн хөгжил, хөдөлмөрийн харилцаа, сэтгэл зүйн урамшуулал, бүтээмжийн менежмент, чанарын удирдлага, талент менежмент, хүний нөөцийн стратегийн загварууд - хэрэглээ, хөдөлмөрийн эрх зүй

Байгууллагын зан төлөв

• Байгууллагын соёл, бие хүний зан төлөв, төлөвшил болон боловсрол харилцаанд нөлөөлөх нөлөөлөл, байгууллагын бүтэц зохион байгуулалт, зөрөлдөөн, уур амьсгал, стресс менежмент, харилцааны хэв шинжийн загварууд, ажлын хандлага, ажиллагсдын сэтгэл ханамж, байгууллагын хөгжил, сэтгэл зүйн хүчин зүйлс, манлайлал ба эрх мэдэл
• Санхүүгийн менежмент, нягтлан бодох бүртгэл
• Санхүүгийн шинжилгээ, санхүүгийн тогтвортой байдал, зээлийн багцийн оновчлол, санхүүгийн эрсдэл, зардлын бүртгэл өртөг тооцолт, хөрөнгө оруулалтын бүртгэл, тайлагнал, зээлийн багцын удирдлага, аудит, санхүүгийн мэдээллийн систем, санхүүгийн шийдвэр гаргалт, нягтлан бодох бүртгэлийн бодлого, санхүүгийн гадаад болон дотоод хяналт, төлбөрийн чадвар дампуурлын болзошгүй байдлын үнэлгээ, хүүгийн удирдлага, ашигт ажиллагааны шинжилгээ, татварын хяналт тогтолцоо, үйлдвэрлэлийн зардлын шинжилгээ, үнэт цаасны зах зээл, валютын ханшний эрсдэл, компани нэгдэх болон салах үеийн санхүүгийн асуудал, арилжааны банкуудын санхүүгийн асуудал, форексийн зах зээл

Эдийн засаг

• Мөнгөний эрэлт, эрэлтийн тэгшитгэлийг тооцох нь
• Инфляцын зардал, түүнийг тооцох нь
• Эдийн засгийн өсөлтийн эх үүсвэр
• TFP-ийн өсөлт, Солоугийн үлдэгдлийг тооцох нь
• Ажилгүйдэл ба инфляци
• Өрхийн амьжиргааны судалгаа ба орон нутаг дахь ядуурлыг үнэлэх нь
• Уул уурхайн орон нутгийн шилжилт хөдөлгөөнд үзүүлэх нөлөөллийг тооцох нь
• Уул уурхайн салбарын экосистемд үзүүлэх нөлөөлөл
• Хүний хөгжил сан ба ядуурал

Боловсролын удирдлага

• Боловсролын байгууллагын сургалтын үнэлгээний аргазүйг үнэлэх нь
• Боловсролын байгууллагын тест боловсруулах аргазүйг үнэлж зөвлөмж боловсруулах нь
• Боловсролын байгууллагын тулгамдсан асуудлууд
• Боловсролын байгууллагын сургалтын хөтөлбөрийг үнэлгэх аргазүй
• Дээд боловсролын байгууллагын хүний нөөцийн хөгжил
• Дээд боловсролын сургалтын агуулга, дээд боловсролын хөрвөх чадварыг сайжруулах асуудал
• Дээд боловсролын сургалтын чанар, үр дүнгийн үнэлгээ, тулгамдаж байгаа асуудал
• Дээд боловсролын салбарын бодлого, эрх зүйн орчин: туршлага, сургамж
• Дээд боловсролын сургалтын байгууллагын үйл ажиллагааны чанарын үнэлгээг боловсронгуй болгох асуудлууд.

Аялал жуулчлалын менежмент

• Аялал жуулчлалын зорих газрын менежмент
• Аялал жуулчлалын зорих газрын маркетинг
• Аялал жуулчлалын зорих газрын төлөвлөлт
• Аялал жуулчлалын судалгаанд мэдлэгийн менежментийн зарчмуудыг ашиглах
• Аялал жуулчлалын шаталсан сургалтыг зохион байгуулах онол, арга зүйн судалгаа
• Эрүүл мэндийн аялал жуулчлалын онцлог
• Үүргэвчтэй аялагчдын (backpackers) этнографийн судалгаа
• Орон нутгийн иргэдэд түшиглэсэн Аялал жуулчлалыг хөгжүүлэх боломж, хэтийн төлөв
• Тусгай сонирхлын Аялал жуулчлалын зар сурталчилгааны онцлог
• Аялал жуулчлалын мэдээллийн үзэсгэлэн, яармагийн хөгжил, нөлөөлөл

Хэрэгжүүлэх хэлбэр

• Тухайн чиглэлээр судалгаа хийж буй профессоруудын багт орж ажиллах
• Бизнесийн удирдлагын чиглэлээр судалгаа шинжилгээ, зөвлөх үйлчилгээ үзүүлж буй судалгааны төвүүдтэй хамтран ажиллах
• Олон улсын судалгааны нийгэмлэгүүдэд гишүүнээр элсэн хамтран ажиллах
• Бизнесийн байгууллагууд болон төсөл хөтөлбөрийн захиалгат судалгааг гүйцэтгэх замаар хамтран ажиллах

Гарах үр дүн

• Бизнесийн удирдлагын чиглэлээр судалгааны хамтын бүтээлүүд туурвиж, сургалт, судалгааны хэрэглээнд оруулах.
• Бизнесийн байгууллагын болон олон улсын төсөл хөтөлбөрүүдийн захиалгат судалгааг гүйцэтгэх төслийн багуудыг төлөвшүүлэх.