Дээшээ

Олон улсын харилцаа, нийгэм судлалын сургуулийн судалгааны чиглэлүүд


Олон улсын харилцаа

«ГУРВАЛСАН ХӨРШИЙН ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ БАЙДАЛ ТӨЛӨВТ ХИЙСЭН ДҮН ШИНЖИЛГЭЭ»

Судалгааны ажлын загвар:

Зорилго

• Монгол Улсын гадаад бодлого, дипломат ажиллагааны түүх, орчин үеийн зангилаа асуудлын судалгааг өргөжүүлэх
• Монгол Улсын гадаад бодлогын шийдвэр гаргах процессын шинжлэх ухааны үндсийг сайжруулах
• Монгол Улсын олон талт дипломат ажиллагааны шинэ чиглэлийн механизмыг боловсронгуй болгох, үр ашгийг дээшлүүлэх

Судлагдахуун:

• Олон талт дипломат ажиллагааны онолын үндэслэл, зорилго, мөн чанар
• Хүчний тэнцвэр, ашиг сонирхлын тэнцвэр, тэнцвэртэй харьцах бодлого
• Геополитик, гео-эдийн засгийн байршил, онцлог
• Гурвалсан хөршийн хамтын ажиллагааны туршлага, олон улсын харьцуулалт
• Гурвалсан хөршийн хамтын ажиллагааны үүсэл, төлөвших үйл явц, байнгын механизм
• Гурвалсан хөршийн хамтын ажиллагааны агуулга, хэлбэр, чиглэл
• Хамтын ажиллагааны санал болгож буй төсөл, хөтөлбөр, санхүүжилт
• Нэг бүс-нэг зам, торгоны их зам, талын зам, Евразийн нэгдсэн орон зай
• Азийн дэд бүтцийн хөгжлийн банк ба Монгол Улс
• Гурвалсан хөршийн хамтын ажиллагааны ач холбогдол, хүчин зүйлсийн үнэлгээ

Судалгааны аргазүй:

• Олон улсын харилцааны онол, Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, гадаад бодлогын үзэл баримтлал, олон улсын харилцааны ахисан түвшний судалгааны категориуд, рositive буюу descriptive analysis, normative буюу prescriptive analysis, судалгааны диспозитив (dispositif) буюу уян хатан, императив (jus cogens) буюу imperativus буюу хатуу зарчим, swot analysis, macro, micro analysis, benchmarking, эмпирик, харьцуулалт, түүхчлэх, логик аргазүй эдгээр болно.

Хэрэгжүүлэх хэлбэр:

• Олон улсын индекстэй дотоод, гадаадын мэргэжлийн сэтгүүлүүдэд судалгааны чиглэлүүдээр эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлэн нийтлэх
• Эрдэм шинжилгээний хамтын бүтээл, судалгааны ажлын тайлан гаргах,
• Тодорхой чиглэлээр мэргэшсэн судлаачдыг бэлтгэх, шавь сургалтыг гүнзгийрүүлэх
• Судалгааны үр дүн сургалтад өргөнөөр ашиглах
• Шийдвэр гаргах түвшинд бодлогын зөвлөмж гаргах эдгээр болно.

Гарах үр дүн:

• Тухайн чиглэлээр судалгаа хийж буй судалгааны багт орж ажиллах
• Мэдээллийн системийн чиглэлээр судалгаа шинжилгээ, зөвлөх үйлчилгээ үзүүлж буй судалгааны төвүүдтэй хамтран ажиллах
• Олон улсын судалгааны нийгэмлэгүүдэд гишүүнээр элсэн хамтран ажиллах
• Бизнесийн байгууллагууд болон төсөл хөтөлбөрийн захиалгат судалгааг гүйцэтгэх замаар хамтран ажиллах

Судалгааны ажлын тэргүүлэх чиглэлүүд:

• Монгол Улсын үндэсний аюулгүй байдал ба төр, шашны харилцаа
• Дотоод аюулгүй байдлын тулгамдсан асуудал
• Эдийн засгийн аюулгүй байдлын асуудал
• Хүний аюулгүй байдлын асуудал
• Мэдээллийн аюулгүй байдлын асуудал
• Уламжлалт бус аюулгүй байдал
• Бүс нутгийн болон глобал аюулгүй байдал
• Олон улсын харилцааны систем ба Монгол Улс
• Олон улсын хүчний тэнцвэрт гарч буй өөрчлөлтийн судалгаа, дүн шинжилгээ
• Гадаад харилцааг эдийн засагжуулах нь
• Хоёр талт дипломат ажиллагаа
• Олон талт дипломат ажиллагаа
• Гадаад бодлогын дүн шинжилгээ, шийдвэр гаргалт
• Консулын харилцаа
• Дипломат ажиллагаанд гарч буй өөрчлөлт, e-diplomacy
• Монгол Улсын дипломатын түүх, орчин үеийн тулгамдсан асуудал
• Монгол Улсын эдийн засгийн гадаад харилцаа
• Монгол Улс ба Олон улсын байгууллагын харилцаа, хамтын ажиллагаа
• Парламентын дипломат ажиллагаа
• Цэргийн дипломат ажиллагаа
• Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал
• Соёлын дипломат ажиллагаа
• Спортын дипломат ажиллагаа
• Геополитик, гео-эдийн засгийн бодлогын судалгаа
• Олон улсын харилцааны онол, үзэл баримтлалын судалгаа
• Монгол Улсын цөмийн зэвсэггүй бүсийн статус
• Монгол Улсын талаарх Их гүрнүүдийн байр суурь, бодлогын судалгаа,
• Олон улсын эрхзүй,
• Олон улсын тусгай эрхзүй
• Дижитал эдийн засаг
• Ногоон эдийн засаг
• Цэнхэр эдийн засаг
• Глобал эдийн засгийн харилцаа
• Олон улсын худалдаа, таталцлын онол
• Дэлхий дулаарал, цаг уурын өөрчлөлт
• Жижиг, дунд бизнес
• Мөнгөний бодлого
• Олон улсын зээлийн бодлого, өрийн менежмент
• Үнэт цаасны зах зээл, хөрөнгийн бирж, IPO
• Монгол Улсын уул уурхайн хөгжилт: сорилт, боломж
• Монгол Улсын ХАА
• Олон улсын хөрөнгө оруулалт
• Эрчим хүчний шинэ эх сурвалж
• Монгол Улсад цөмийн эрчим хүчийг ашиглах асуудал

Социологи

Зорилго

• Социологийн шинжлэх ухааны онолын эмпирик чиглэлүүдээр судалгаа, эрдэм шинжилгээний ажлыг рөгөжүүлэх
• Социологийн судалгааны судалгааны хүрээг тэлэх, сургалт судалгааны нэгдмэл байдлыг хангах
• Монголын нийгмийн харилцаа: хөгжил, хандлага
• Монголчуудын зан суртахууны төлөвшилт, нөлөөлж буй нийгмийн хүчин зүйлс
• Монголын залуучуудын нийгмийн дүр төрх
• Монголын гэр бүлийн харилцаа: уламжлал, шинэчлэл
• Монголчуудын ураг төрлийн харилцаа: нийгмийн харилцааны нөлөөлөл
• Монгол дахь нутагшилтын бүлгүүд, нийгэм- сэтгэл зүйн онцлог
• Монголчуудын амьдралын хэв маяг, амьдралын чанарын судалгаа
• Монгол дахь мэргэжлийн бүлгүүдийн төлөвшил, хөдөлмөрийн хуваарийн хөгжил
• Монголын нийгмийн аноми үзэгдлүүд, өнөөгийн байдал, судалгаа
• Монгол дахь түүхэн лидерүүд, нийгмийн үүрэг роль
• Монголчуудын өмчийн харилцаа: онцлог, уламжлал, шинэчлэл
• Шилжилт хөдөлгөөн, хотжилт: төлөв байдал, хандлага
• Хөдөөгийн нийгмийн асуудал: амьдралын хэв маяг
• Эрэгтэйчүүдийн нийгмийн үнэлэмж
• Нийслэлийн иргэний төлөшлийн зарим асуудал
• Социаль амьдралын даяаршил

Соёл, шашин, боловсрол, оюун санааны харилцаа

• Соёлын бүрэлдэхүүн: билэг тэмдэг, хэл, үнэт зүйл, итгэл үнэмшил, хэм хэмжээ
• Шашны зан үйл, гэр бүл, гэрлэлт, өмч, өв залгамжлал, аж ахуй хөтлөх аргууд
• Вербал соёл: аман болон бичгийн харилцаанд суурилсан соёл
• Соёлын универсалууд
• Орчин үеийн урлаг, илэрхийлэл, хөгжил
• Соёл дахь шашны нөлөө
• Соёл-эдийн засгийн харилцааны хамаарал, нөлөөлөл
• Нийгмийн бодлого: Соёлын бодлого
• Хэлний бодлого: тулгамдсан асуудлууд
• Бие хүний соёлын нийгэмшил
• Нийгмийн бүлгүүдийн чөлөөт сэтгэлгээ – оюуны соёлын үзэгдэл
• Уламжлалт ба уламжлалт бус шашны тухай.
• Бие хүний шашны нийгэмшил
• Буддын шашин дахь бие хүний хөгжлийн асуудал
• Монголын төр - шашны харилцааны тухай асуудал
• Шашин ба даяаршилын үйл явц
• Соёл хоорондын харилцаанд шашны гүйцэтгэх үүрэг
• Үндэстэн, угсаатны бүлгийн боловсрол
• Нийгмийн давхраажилт ба боловсрол
• Жендэр ба боловсрол
• Төгсөгчдийн социаль дүр төрх, үнэлгээ
• Багш нарын социаль дүр төрх, үнэлгээ
• Мэргэжлийн бүлэг дэх тасралтгүй боловсрол
• Сурагчдын сургуулийн амьдрал дахь бэрхшээлүүд
• Гэр бүл ба боловсрол
• Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг судлах арга зүй
• Хувийн сургуулийн соёл, боловсролын чанар
• Хөдөөгийн сургуулиудын соёл, сурагчдын амьдралын хэв маяг
• Байгалийн ухааны ба нийгмийн шинжлэх ухааны чиглэлээр суралцагчдын социаль онцлог

Байгууллага, удирдлага, хөдөлмөрийн социологи

• Монголчуудын удирдахуйн онцлог
• Удирдагчийн зан төлөв, ёс зүй
• Монголчуудын хөдөлмөрийн харилцаа: уламжлал, шинэчлэл
• Хөдөлмөрийн сахилга бат ба удирдлага
• Монголчуудын хөдөлмөрийн сэдэл, хөдөлмөрийн сэтгэл ханамжийн өнөөгийн байдал
• Гадаадад хөдөлмөр эрхлэгчдийн нийгмийн дүр төрх
• Бага бүлгийн бүрдэл, төлөвшил, социаль харилцааны ялгарал
• Хувийн хэвшил дэх удирдлагын харилцаа
• Төрийн албан хаагчийн нийгмийн дүр төрх
• Удирдах байгууллагын төлөвшил, тулгамдсан асуудлууд

Хэрэгжүүлэх хэлбэр:

• Их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагуудтай хамтран судалгааны баг байгуулж ажиллах
• Социологийн судалгааны төвүүдтэй хамтран ажиллах
• Олон улсын судалгааны нийгэмлэгүүдэд гишүүнээр элсэн хамтран ажиллах
• Гарах үр дүн:
• Социологийн чиглэлээр судалгааны хамтын бүтээл түүрвих, сургалт судалгааны хэрэглээнд оруулах
• Шинэ үеийн судлаачдыг бэлтгэх, орчин үеийн судалгааны арга зүйг хөгжүүлэх