Дээшээ

Тухай


Бидний тухай

Манай сургууль нь стандартын дагуу барьж, тохижуулсан спортын заалтай тул оюутан чөлөөт цагаа өнгөрүүлэх, сонирхсон спортоороо хичээллэх боломжийг хангасан. Тухайлбал, 2015 оны хувьд оюутны “Универсиад” улсын наадамд нийт 38 оюутан шатар, ширээний теннис, сагсан бөмбөг, заалны хөлбөмбөгийн төрөлд үе тэнгийн оюутан, залуустайгаа өрсөлдөж авхаалж, самбаагаа сорьсон юм.  

Шатрын төрөлд 6 тамирчин оролцож хагас шигшээд шалгарсан бол Ширээний теннисийн төрөлд багийн дүнгээр II байр эзэлсэн. Тэр дундаа, Эрэгтэй багийн тоглолтоор тэргүүлж, Эмэгтэй багийн тоглолтоор дөрөвдүгээр байр эзэлсэн. Мөн ганцаарчилсан тоглолтоор манай оюутан Б.Билэгт I байр, Т.Чинзориг III байр, Б.Мөнх-Оргил тусгай байрт шалгарч холимог хос тоглолтоор Б.Билэгт, Н.Саруул нар II байрт орж мөнгөн медаль хүртсэн.

Түүнчлэн сагсан бөмбөгийн “Харцагууд” баг, заалны хөлбөмбөгийн төрөлд өрсөлдсөн ХИС-ийн оюутнууд маань сургуулийнхаа нэрийг өргөж сонирхолтой, урамтай тоглолтуудыг толилуулсан.

Онцлох тамирчин төгсөгчид

 

Спортын тэмцээн уралдаан

Хүмүүнлэгийн ухааны их сургуулиас оюутнуудын дунд явуулдаг уламжлалт спортын арга хэмжээнүүд:

  • Ширээний теннисний аварга шалгаруулах тэмцээн
  • Шатар, даамны тэмцээн
  • Сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн
  • Хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн
  • Гар бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн

Түүнчлэн ХИС-ийн салбар сургуулиуд болон тэнхимүүд харъяа оюутнуудынхаа дунд төрөл бүрийн тэмцээн, уралдаан зарлаж чөлөөт цагаа өнгөрүүлдэг юм. Тэмцээний зарыг тухай бүрт цахим хуудас болон олон нийтийн сүлжээ хуудсуудаар түгээнэ.

Эрэгтэй баг тамирчид

 

ХИС-ийн баг тамирчид

 

Эмэгтэй баг тамирчид

 

Үйл явдал

 

Мэдээ, мэдээлэл