Дээшээ

Бидний тухай


Танилцуулга
 

Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийн Хүний нөөцийн алба нь Захирлын 464 тоот тушаалаар 2015 оны 9-р сард 3 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулагдсан. Тус алба нь байгууллагын хүний нөөцийн бодлого, үйл ажиллагааг хариуцан ажиллаж байна.

Зорилго
 

Хүний нөөцийг хөгжүүлэх таатай орчин бүрдүүлж, багшлах боловсон хүчний өрсөлдөх чадвар, ажилтан, ажиллагсдын мэргэжлийн чадавхийг дээшлүүлэх.

Зорилтууд
 

  • Ажлын байран дээрээ тасралтгүй хөгжих орчинг бүрдүүлэх
  • Хүний нөөцийн хөгжлийн хөтөлбөр хэрэгжүүлж, хүний нөөцийн менежментийг шинэчлэх
  • Олон улсын мэргэжлийн стандарт, шаардлагыг хангасан шилдэг тэргүүний багш, судлаачдаар багшлах боловсон хүчнийг бэхжүүлэх
  • Цалингийн системийг өөрчилж, үр бүтээлтэй ажиллах хөшүүргийг бий болгох
  • Ажилтан, ажиллагсдын мэргэжлийн чадавхийг сайжруулах
  • Багш, ажилтан, ажиллагсдын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх, үр ашигтай хөдөлмөрийг урамшуулах зорилгоор эрдмийн хишиг хүртээх.
Албаны чиг үүрэг
 

  • Хүний нөөцийг оновчтой төлөвлөн, зохион байгуулах
  • Шударга, нээлттэй сонгон шалгаруулалт
  • Хууль, эрх зүйд нийцсэн хөдөлмөрийн харилцаа
  • Багш, ажилтнуудыг хөгжүүлэх сургалт, хөгжлийн хөтөлбөрүүд
  • Карьер өсөх боломж, нөхцөл бүрдүүлэх
  • Гүйцэтгэлийн удирдлага
  • Ажилтнуудад зориулсан нийгмийн халамж, тэтгэмж, тусламж дэмжлэг
  • Өрсөлдөхүйц цалин урамшууллын систем
  • Ажилтны бүртгэл, мэдээллийн сан зэрэг хүний нөөцийн чиг үүргүүдийг хэрэгжүүлэн ажиллаж байна.