Дээшээ

Бидний тухай


Албаны танилцуулга
 

Судалгаа, төгсөлтийн дараах сургалтын хэлтэс нь 2015-2016 оны хичээлийн жилд 2 хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдсан. Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон сургуулийн удирдлагаас магистр, докторын сургалт, судалгааны үйл ажиллагааны талаар гаргасан шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавьж, сургалтын үйл ажиллагааг зохион байгуулах, энэ хүрээнд магистрант, докторантын эрдэм шинжилгээний ажлын чанар, үр дүнг сайжруулах үндсэн чиг үүрэгтэй.

Эрхэм зорилго
 

Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийн стратеги, үйл ажиллагааны төлөвлөгөөг хэрэгжүүлэн ажиллахад оршино.

Үндсэн зорилтууд
 

  • ХИС-ийн бодлого, дүрэм журам, тушаал шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавих, хэрэгжүүлэх, шинэчлэн боловсруулах
  • Магистр, докторын түвшний сургалтанд суралцагчдын бүх үйл ажиллагааг удирдах, багш нарын сургалтын үйл ажиллагааны төлөвлөлт, хэрэгжилтэд хяналт тавих; Сургалтын зохион байгуулалтыг боловсронгуй болгох арга хэлбэрийг боловсруулах, элсэлт, сургалт, төгсөлтийн бүхий л үйл ажиллагааг удирдах, зохион байгуулах, үнэлгээ мониторинг хийх
  • Хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд зориулан хичээлийн хуваарь, гадаад хэлний болон төгсөлтийн нэгдсэн шалгалтын хуваарийг батлах, анги танхимын ачааллыг үр ашигтай хуваарилах, зохицуулахад хяналт тавих, сайжруулах чиглэлээр судалгаа хийх, санал боловсруулах
  • Сургалт, үйл ажиллагаатай холбоотой бүх төрлийн тайлан мэдээ гаргах, хянах, үнэлэлт өгөх;
  • Судалгаа, эрдэм шинжилгээний ажлыг зохион байгуулах;
Үйл ажиллагааны чиглэл
 

Сургуулийн ахисан түвшний сургалтын хөтөлбөр төлөвлөгөөг хэрэгжүүлэх, хөгжүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих, сургалтын өдөр дутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах,  чиглүүлэх, сайжруулах болон судалгаа, эрдэм шинжилгээний ажлыг зохион байгуулах чиглүүлэхэд оршино.