Дээшээ

Бидний тухай


Албаны танилцуулга
 

Мэдээллийн технологийн алба нь 2014 оны 9-р сарын 09-ний 513 тоот тушаалаар 3 хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдсан. Тус алба нь сургалтын үйл ажиллагаанд технологи нэвтрүүлж, мэдээллийн системийг тасралтгүй хөгжүүлж, нэвтрүүлэх ажлыг зохион байгуулдаг.  

Эрхэм зорилго
 

ХИС-ийн салбар нэгжүүдтэй хамтран удирдлага, сургалтын орчинд мэдээллийн технологи нэвтрүүлж, эрдэм шинжилгээ, сургалт судалгааны их сургуулийг төлөвшүүлэхэд оршино.

Үндсэн зорилт
 

  • Сургалтын орчинд оролцогч талуудад ажил үүргээ гүйцэтгэхэд дэмжлэг үзүүлэх аппликейшн болон вэб програмыг саадгүй нэвтрүүлэх
  • Салбар нэгжүүдэд технологийн шинэчлэлийн нэвтрүүлэх ажлыг зохион байгуулж, хэрэгжүүлэх
  • Салбар нэгжүүдийн ажлын үүргийн уялдаа холбоог системийн түвшинд уян хатан байдлаар шийдэж, үйл ажиллагаанд нэвтрүүлэх
  • Техник, технологийн шинэчлэлтийг цаг ямагт эрэн сурвалжилж, системүүддээ тусгаж, хэрэгжүүлэх
  • Мэдээллийн аюулгүй байдлыг чандлан сахих
  • Боловсруулсан системүүдийн гарын авлага, түүнтэй холбоотой дүрэм журамд өөрчлөлт оруулах, мөрдлөгө болгох ажлыг зохион байгуулах.
Үйл ажиллагааны чиглэл
 

Сургалтын үйл ажиллагаанд мэдээллийн технологийг нэвтрүүлж, мэдээлэл боловсруулалтын хурдыг нэмэгдүүлж, багш, ажилтан бүрийн хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэх, сургалтын таатай орчин бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд чиглэгдэнэ.

МТА -ны үндсэн чиг үүрэг
 

  • ХИС-ийн бүтэц зохион байгуулалтыг шинэчлэх тэнхим, албадын үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулж, сургалтын чанар стандарт, багш оюутны эрдэм шинжилгээ, сургалт судалгааны ажил хийх таатай орчинг бүрдүүлэх мэдээллийн системийн найдвартай, хэвийн үйл ажиллагааг хангах.
  • ХИС-ийн шаардлагатай програм хангамж болон мэдээллийн систем шийдлийг боловсруулах, хөгжүүлэх холбоотой төслүүдийг төлөвлөх, зохион байгуулах, хэрэгжилтэд хяналт тавих.
  • Алба хэлтэс, багш ажилтан, оюутнуудын албан болон сургалтын үйл ажиллагаанд ашиглаж байгаа програмыг хэвийн үйл ажиллагаагаар хангах, шинэчлэлт хийх зэрэг хяналт тавин ажиллах .
  • ХИС-ийн үйл ажиллагаанд зохион байгуулагдсан сургалт, судалгаа, удирдлага зохион байгуулалт, байгууллагын нэгдсэн мэдээллийн систем, програм хангамжийг нэвтрүүлэх, хэвийн ажиллах нөхцөлийг бүрдүүлж хяналт тавих.
  • ХИС-ийн интернетийн холболт, сүлжээний зохион байгуулалт, камер болон дотуур утасны найдвартай ажиллагааг ханган ажиллах орчныг бүрдүүлэх серверийн техникийн зохион байгуулалт, хүчин чадал, нөөцийг үр ашигтай хуваарилалт хийх.
  • Серверийн хамгаалалт, мэдээллийн аюулгүй байдлыг хангаж хэвийн ажиллах орчныг бүрдүүлэх.