Дээшээ

Бидний тухай


Албаны танилцуулга
 

Зорилго

Үйлчилгээ, аж ахуйн алба нь багш ажилчдын ажиллах, оюутан суралцагсдын суралцах тав тухтай, цэвэр цэмцгэр орчин бүрдүүлэх, материаллаг баазыг тасралтгүй нэмэгдүүлэх, аюулгүй байдал, дүрэм журмыг сахиулах зэрэг Монгол улсын хэмжээнд мөрдөгдөж буй хууль журам, стандартад нийцсэн сургуулийн таатай орчныг бүрдүүлэх зорилготой нэгж юм.

Албаны бүтэц

Тус алба нь албаны дарга, хангамжийн менежер, хичээлийн болон дотуур байрны зохицуулагч, жолооч, цахилгаанчин, сантехникч-2, мужаан засварчин-2, үйлчлэгч-21 нийт 31 хүний бүрэлдэхүүнтэй. Гэрээт хамгаалалтын албатай хамтран сургууль, оюутны дотуур байр, эдэлбэр газрын орчинд хэв журам, аюулгүй ажиллагааг сахиулан ажиллаж байна.

Мөн мэргэжлийн хяналтын болон төрийн захиргааны байгууллагуудтай хамтран ажиллаж иргэд олон нийтийн өмч хөрөнгийг арчлах, тохижилт үйлчилгээ хийхэд оролцож дэмжлэг үзүүлдэг.