Дээшээ

Бидний тухай


Үйл ажиллагааны чиглэл
 

Тус сургуулийн хэвлэх цех нь сургуулийн дотоод хэрэгцээт сургалтын материал, хэвлэмэл бүтээгдэхүүнээр хангах зорилготойгоор 1999 онд байгуулагдсан.

Орчин үеийн шинжлэх ухаан, технологийн дэвшил, чанар, сургууль, багш, эрдэмтдийн эрэлт хэрэгцээг хангах, сургуулийн сургалтын үйл ажиллагаа, эрхэм зорилго, зорилтын хүрээнд олон улсын түвшинд хүрсэн чанартай хар, болон өнгөт хэвлэмэл болон хэвлэлийн бүтээгдэхүүнээр хангах, багш, эрдэмтдийн ном сурах бичиг, бүтээлийг хэвлэх, эх бэлтгэлийн үйл ажиллагаа явуулж байна.

2000-2008 онд 7 хэлний чиглэлээр Орчуулгын Төсөл-1, 2, 3, 4, 5; 2015 онд Зэрэгцүүлсэн хэлшинжлэл, Орчуулгын төсөл дээр хамтран ажиллаж, эх бэлтгэл хэвлэлтийн ажлыг гүйцэтгэсэн.

Бидний зорилго
 

Сургуулийг олон улсын түвшинд хүрсэн өнгө үзэмж, чанар, боломжийн үнэ бүхий хэвлэмэл болон хэвлэлийн бүтээгдэхүүнээр хангах, цаашид гадаад хэлний болон нийгэм хүмүүнлэгийн чиглэлийн бүтээл, гарын авлагыг хэвлэх орчин үеийн дунд оврын хэвлэлийн үйлдвэр болох явдал юм.

Манай зорилт
 

  • Одоогийн түвшингээ 2-3 дахин нэмэгдүүлэх
  • Манай хэвлэх үйлдвэр нь олон улсын стандартад нийцсэн өнгө чанарын өндөр түвшинд ном сурах бичиг, хэвлэмэл бүтээгдэхүүн хэвлэх
  • Шинэ техник технологийн ололтыг үйлдвэрлэл, амьдралд тухай бүрт нэвтрүүлэх
  • Номын сан болон бусад албатай хамтарч Электрон номын сан байгуулах
Үйл ажиллагаа
 

Тус сургуулийн хэвлэх цех байгуулагдаад 18 жил болж байгаа бөгөөд эрхлэгч, хэвлэлийн эх бэлтгэгч ажилтан гэсэн 2 орон тоотойгоор үйл ажиллагаа явуулж, жилд дунджаар 50000-90000 хэвлэлийн хуудас ном, гарын авлага, товхимол, тараах материал хэвлэж, бусад шаардлагатай хэвлэлийн бүтээгдэхүүний эх бэлтгэл, дизайныг хийж гүйцэтгэж байна. 2002-2017 онд тус хэвлэх цех 18,000 орчим ном, сурах бичиг, гарын авлага хэвлэж номын сангаар үйлчилгээнд гаргасан болно.

Бүтээгдэхүүний нэр төрөл:

  • Сурах бичиг, ном, гарын авлага
  • Тайлан, эрдэм шинжилгээний бичиг
  • Танилцуулга, тараах материал /хар болон өнгөт/
  • Урилга, мэндчилгээ, зарлал мэдээлэл
  • Өргөмжлөл, дурсамж, талархал /цаас, металл, модон суурьтай/
  • Нэрийн хуудас, албан бланк
  • Үнэмлэх /пластик болон энгийн/
  • Дугтуйн дээрх хэвлэлт
  • Хаяг, тайлбар, фото стикер
  • Магистр болон бакалаврын дипломын ажлын хавтас
  • Хэвлэн олшруулах үйлчилгээ
  • Журнал, сэтгүүл
  • Ном, сурах бичиг, сэтгүүл, танилцуулга, анонс, стенд зарлалын эх бэлтгэл
Цехийн бүрэлдэхүүн
 

  1. С.Сайнбаяр (МА) – Эрхлэгч - E-mail:sainaa@humanities.mn
  2. Т.Мядагмаа – Эх бэлтгэгч - E-mail:myadagmaa@humanities.mn