Дээшээ

Бидний тухай


Эрхэм зорилго
 

Хэл, соёлын сургууль ХИС-ийн алсын хараа, эрхэм зорилго, үнэт зүйлийн хүрээнд гадаад хэлний чиглэлээр бакалаврын зэрэг олгодог тэргүүлэгч сургууль байх, олон хэлний сургалтаараа шинэчлэгч байх, зах зээлд өрсөлдөх чадвартай мэргэжилтэн бэлтгэх эрхэм зорилготой ажиллаж байна.

Даяаршлын эрин үед ХСС гадаад хэлний багш, орчуулагч мэргэжлээр олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн чанартай сургалт явуулах, оюутанд онол, практикийн өргөн хүрээтэй мэдлэг эзэмшүүлэхийн зэрэгцээ шийдвэр гаргах, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, ухамсартайгаар суралцах хандлагыг төлөвшүүлж, чадварлаг судлаач, шинжээч болох боломжоор хангах

Бидний тэмүүлэл
 

Олон хэл соёл
Хамтын хөгжил
Хөрвөх чадвар

Хэл, соёлын сургуулиас санал болгож байгаа (Англи, Герман, Франц, Хятад, Япон, Солонгос) олон хэлний Багш, Орчуулагч хөтөлбөрүүд тухайн мэргэжлийн чиглэлээр шинжлэх ухааны болоод мэргэжлийн суурь болон мэргэших боловсролыг орчин үеийн судалгааны онол, чиглэл, сурах үйл ажиллагааны дадал, чадварт тулгуурлан олгодог бөгөөд эдгээр мэргэжлээр суралцагч нь магистр, бакалаврын ахисан түвшний хосолсон болон дан сургалтын хөтөлбөрийг сонгон суралцах, мөн докторын өндөр эрэмбийн сургалтад суралцах боломжтой.

Онцлог, давуу тал
 

 Хөтөлбөрийг хэрэгжүүлэгч багш нар олон улсын их, дээд сургуульд магистр, доктор хамгаалсан, мэргэжлийн өндөр ур чадвартай , туршлагатай. Орчин үеийн       дэвшилтэт технологи, заах арга барилыг сургалтад өргөн ашигладаг.

   Европын олон хэлний суурь хөтөлбөр (CEFR[1],) - ийн стандартыг баримталдаг

   Олон улсын түвшний TOEFL iBT, IELTS, TESTDaF, TCF, ТРКИ, HSK, JLPT, TOPIK-ийн шалгалтанд бэлтгэх сургалт явуулдаг.

   Сонгох сургалтыг бүрэн хэрэгжүүлсэн.

   Та сонгож суралцаж байгаа гадаад хэлнээсээ өөр нэг гадаад хэл сонгох боломжтой.

   2 дипломтой төгсөх боломжтой.

   Гадаад хэлний олон улсын түвшний шалгалтын хүчинтэй сертификатаар кредит дүйцүүлэн тооцуулж, суралцах хугацааг хэмнэх буюу бусад хичээл сонгох боломжтой.

   Гадаад хэлний мэдлэгийн түвшин өндөр оюутнууд суралцах кредитийн агуулгыг шууд тооцох шалгалт өгч үнэлүүлэх боломжтой.

   Солонгос, Хятад улсын их, дээд сургуулиудын оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдах боломжтой.