Дээшээ

Бидний тухай


Танилцуулга
 

Манай бизнесийн сургууль нь 1999 онд Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийн бүрэлдэхүүнд байгуулагдсан бөгөөд 2003 оноос эхлэн зах зээлд бизнесийн удирдлага, санхүүгийн удирдлага, экологийн менежментийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэн гаргасан. Бид оюутантайгаа хамтран шинэ боломжийг бий болгоно. Хүний хэрэгцээ хязгааргүй хэмээх үндсэн тавилтай зах зээлийн эдийн засгийн нийгэмд хэрэгцээг хангах бизнесийн орон зай өөрөө хязгааргүй юм. Тиймээс бид бизнесийн боломж хязгааргүй гэж үздэг бөгөөд манай төгсөгчид энэхүү хязгааргүй боломжийг тасралтгүй бий болгоно гэдэгт бид итгэдэг.

Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийн Бизнесийн Сургууль нь нийт 35 эрдэмтэн багш нартай бөгөөд өдөр оройн сургалтаар 1300 орчим оюутанд үйлчилдэг. Манай сургуулийн эрдэмтэн багш нар эдүгээ Монгол Улсад өнөөгийн зах зээлийн нийгмийн суурь харилцаанд нийгмийн сэтгэлгээг төлөвшүүлэхэд өөрийн бодит хувь нэмрийг оруулах, зах зээлд хөрвөх ур чадвартай мэргэжилтэн бэлтгэх, бизнесийн сэтгэлгээг Монгол Улсад хөгжүүлэх, мөн түүнчлэн төрийн санхүү мөнгөний бодлогод өөрийн дуу хоолойг нэмэрлэх суурь судалгааг өргөжүүлэх тэргүүн зорилготойгоор ажиллаж байна.

Манай сургуулийн нийт багшлах хүчний 80-с дээш хувь нь гадаадын өндөр хөгжилтэй орнуудад бизнес менежментийн чиглэлээр мастер, докторийн зэрэг хамгаалсан бөгөөд бакалавр, оройн сургалт, магистр, докторын шаталсан сургалтад мэргэжилтэн бэлтгэж эдүгээ манай эх орны өнцөг булан бүрт өөр өөрийн хувь нэмрийг оруулан ажиллаж байна.

Түүхэн замнал
 

1979 он

Хүмүүнлэгийн Ухааны Их Сургууль (ХИС) нь анх 1979 онд Орос хэлний багш орчуулагч бэлтгэх зорилгоор байгуулагдсан.

1990 он

Гадаад хэлний Дээд Сургууль болон өргөжиж үйл ажиллагаагаа явуулсан

1994 он

Нийгмийн Ухааны Тэнхимийн харьяа "орчуулагч-аялал жуулчлалын мэргэжилтэн" бэлтгэх бакалаврын хөтөлбөрийг нээсэн

1999 он

Хүмүүнлэгийн Ухааны Их Сургууль болон өргөжиж мэргэжилтэн бэлтгэх, зах зээл дээр улам үйл ажиллагаагаа өргөжүүлсэн

2007 он

Бизнесийн Сургууль болон өргөжиж Бизнесийн удирдлагын тэнхим, Эдийн засгийн онолын тэнхим, Санхүүгийн менежментийн тэнхим болон Аялал жуулчлал хүрээлэн буй орчны менежментийн тэнхим болон өргөжсөн.

2017 он

Олон улсын ACBSP магадлан итгэмжлэлд хамрагдаж амжилт бүтээлээ ахиулан ажилласаар байна.

 

Эрхэм зорилго
 

ХИС-ийн Бизнесийн сургууль нь эдийн засаг, удирдахуйн ухааны чиглэлээр глобал зах зээл дээр өрсөлдөх чадвартай мэргэжилтэн бэлтгэх.

Зорилтууд:

  • Эдийн засаг, удирдахуйн ухааны чиглэлээр Олон Улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн чанартай сургалт явуулах
  • Бүтээлчээр суралцах хандлагыг оюутнуудад төлөвшүүлэх
  • Онол, практикийн өргөн хүрээний мэдлэгийг эзэмшүүлэхийн зэрэгцээ чадварлаг судлаач, шинжээч болох боломжоор хангах.