Дээшээ

Бидний тухай


Танилцуулга
 

ОУХНСС-ийн уриа: Өөрчлөлтөд зохицон шийдвэр гаргах, бүтээлч сэтгэлгээ, хөрвөх чадвартай мэргэжилтнийг бид бэлтгэнэ..

Олон улсын харилцаа, Нийгэм судлалын сургууль нь (ОУХНСС-School of International Relations and Social Studies of the University of the Humanities) Хүмүүнлэгийн Ухааны Их Сургууль (ХИС)-ийн захирлын 2014 оны 3 дүгээр сарын 21-ний өдрийн тоот тушаалаар ХИС-ийн салбар сургууль болон шинээр зохион байгуулагдсан.

ОУХНСС нь анх Олон улсын харилцааны тэнхим, Нийгмийн ухааны тэнхим, Олон улсын харилцааны сургалт-судалгааны төв гэсэн нэгжүүдээс бүрдэж байсан ба 2016 оны 08-р сарын 25-наас ОУХТ, НУТ гэсэн 2 тэнхим нэгдэж, Олон улсын харилцаа, нийгэм судлалын тэнхим болсон.

ОУХНСС-ийн эрхэм зорилго нь хувийн хэвшлийн салбарт олон улсын харилцаа, олон улсын эдийн засгийн харилцаа, сэтгэл судлалын үндсэн чиглэлээр технологид суурилсан сургалт-судалгааны гол төв байж, нийгэмд манлайлах, хөрвөх, дасан зохицох чадвартай мэргэжилтэн бэлтгэдэг, салбартаа тэргүүлэх сургууль болоход оршино.

ОУХНСС-ийн стратегийн чиглэл нь мэдлэг болон технологид суурилсан сургалт, ахисан түвшний судалгааны ажил явуулж, улс орны нийгэм-эдийн засгийн хөгжилд зохих хувь нэмэр оруулах, технологийн болон судалгаанд суурилсан, магадлан итгэмжлэгдсэн сургалт-хичээлийн сонгох хөтөлбөрийг санал болгож, мэдлэгийн менежментийг хэрэгжүүлж, шилдэг багш, эрдэмтдээс бүрдсэн, бүтэц, зохион байгуулалтын тогтолцоог боловсронгуй болгох, багш, оюутан суралцагчдыг ажиллах, сурах бололцоо, нөхцөлөөр хангах, сургуулийн  гадаад харилцааг хөгжүүлж, сургуулийн нэр хүндийг өргөжүүлэх, гадаад, дотоодын их сургуулиудын боловсролын технологийн туршлагыг судлан үйл ажиллагаандаа нэвтрүүлэх, сургалтын технологи-заах аргазүйг боловсронгуй болгох, хос болон тасралтгүй буюу төгсөлтийн дараах сургалтыг өргөжүүлэн бэхжүүлэх, багш нарын мэргэжил, онол-заах аргазүйн ур чадварыг дээшлүүлэх, эрдэмжүүлэх, хөгжилд чиглэсэн нийгмийн үйлчилгээ үзүүлэх зэрэг болно.

Өнөөгийн хурдацтай өөрчлөгдөн буй нийгэм-эдийн засгийн орчинд олон улсын харилцаа, нийгэм судлалын мэргэжлийн мэдлэгийн хүрээ нь онолын өргөн мэдлэг, ур чадвар нь урьдчилан сэргийлэх, хэлэлцээ хийх, дасан зохицох, think-tank судалгаа, дүн шинжилгээ, эрсдэлийн үнэлгээ гаргах, онцгой байдлын үеийн шуурхай байдал, менежмент, шийдвэр гаргалт, зөвшилцөх, хэлэлцээ хийх, өөрчлөх чадвар,  хянах ур чадвар эзэмшихийг шаардаж байна. ОУХНСС энэхүү мэдлэг, чадварыг технологи болон судалгаанд суурилсан сургалт-эрдэм шинжилгээ, туршлага, туршилт, дадлагажилт (практик), бие даах хөтөлбөр, онлайн сургалтаар оюутанд эзэмшүүлнэ.