Дээшээ

Хамтарсан хөтөлбөр


2+2 хөтөлбөр
 

БНСУ-ын Радио, Телевизийн Их Сургуулийн хамтарсан 2+2 хөтөлбөр

БНСУ-ын Радио, Телевизийн Их Сургууль нь 1992 онд байгуулагдсан. 1998 онд Солонгосын Боловсролын Яамнаас Солонгос улсын шилдэг урлагийн их сургуулиар тодорч байсан. БНСУ-ын мэдээллийн технологи болон мультимедиа салбарт тэргүүлэгч их сургууль юм.

Хамтарсан 2+2 хөтөлбөрийн давуу тал

ХИС-ийн “График дизайн” мэргэжлийг сонгосон оюутнууд, I, IV –р курстээ ХИС-д, II, III-р курстээ БНСУ-ын Kuma-д суралцаж хоёр сургуулийн хос дипломтой төгсөх боломжтой юм.

Мэргэжлийн чиглэл:

  • Компьютерийн график дизайн
  • Реклам, зар сурталчилгаа
  • Animation (хөдөлгөөн дүрслэл, хүүхэлдэйн кино)

Давуу талууд:

  • Олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн хөтөлбөр
  • 2 Сургууль, 2 Диплом
  • Сургалтын төлбөрийн хөнгөлөлт (20%-80%)

Тавигдах шаардлага:

  • Элсэлтийн ерөнхий шалгалтын оноо ХИС-ийн босго оноог давсан
  • ХИС-ийн ур чадварын шалгуурт тэнцсэн. (зохиомж)
  • ХИС-ийн график дизайн мэргэжлийн 1-р курсын голч дүн (GPA) 3.0-аас дээш байх
  • ХИС-ийн мэргэжлийн англи хэлний түвшин тогтоох шалгалтанд тэнцсэн байх
  • Солонгос хэлний TOPIK-3 түвшинг хангасан байх

 

БНХАУ-ын Хөх Хот Үндэсний дээд сургуультай багш, оюутан солилцох

  • Сэтгүүл зүй, медиатехнологийн тэнхим сургалт, эрдэм шинжилгээний зорилгоор оюутан болон багшийг богино хугацаагаар солилцоно.
  • Багш, оюутнууд эрдэм шинжилгээний ажил хамтран гүйцэтгэнэ