Дээшээ

Бидний тухай


Алсын хараа
 

2023 онд хүмүүнлэг, нийгмийн ухааны салбарт улсдаа чанараар манлайлагч их сургууль болно.

Тайлбар: Мэдлэгт суурилсан нийгэм-эдийн засгийн шаардлагыг хангах хөрвөх чадвартай иргэн бэлтгэх жишиг сургалт, судалгаа эрхлэх нөөц, чадамж, удирдлагын систем, бүтэц бүрдсэн байна.

Эрхэм зорилго
 

Бүтээлч оюуныг нийгмийн дэвшилд

Тайлбар: Бүтээлч сэтгэлгээг өндөр түвшинд хөгжүүлэх, нийгмийн бодит хэрэгцээг хангах шийдэлд хувь нэмрээ оруулахад оршино.

Үнэт зүйлс
 

Алсын хараа, эрхэм зорилгодоо амжилттай хүрэх нь эрдэмтэн, багш, суралцагч болон ажилчдаас бүрдсэн гишүүдийн оролцооноос шууд хамааралтай. Бидний нэг хэсэг сурах, сургах, судлах үйл явцад шууд оролцдог бол нөгөө хэсэг нь эдгээр үйл явцыг хэрэгжүүлэх боломжоор ханган оролцдог болно. Хэрхэн оролцож байгаагаас үл хамааран Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийн гишүүн бүр дараах үнэт зүйлсийг эрхэмлэн, мөрдөнө:

1. Мэргэжлийн хандлага (professionasm):
Мэргэжлийн болон хувь хүний өндөр мэдлэг, чадвар, хариуцлага, ёс зүйгээр бусдаас ялгардаг

2. Бүтээлч сэтгэлгээ (creativity):
Шинэ санаа, хандлагыг хөгжүүлэн шинэчлэлийн үйл явцыг эрчимжүүлдэг

3. Хувь нэмэр (contribution):
Бодит үр дүн гаргаж, үнэт зүйлс бүтээн түүнийгээ хэрэгжүүлж, өөрийгөө болон бусдын чадавхыг тасралтгүй хөгжүүлж, ахиц гаргадаг

4. Чанар (quaty):
Хүлээлтэд нийцсэн буюу түүнээс давсан гүйцэтгэлийг хангаж, чанарыг тасралтгүй сайжруулах хариуцлага хүлээдэг

Баримтлах зарчмууд
 

  1. Мэргэжлийн болон хувь хүний ёс зүйг баримтлан бусадтай бүх түвшинд хүндэтгэлтэй хандаж, үнэнч шудрагаар сургуулийн үйл ажиллагаанд оролцох
  2. Ажил мэргэжилдээ эзэн нь байж, хариуцлагаас зайлсхийхгүй, итгэл найдвар хүлээж нийтлэг үр дүнгийн төлөө багын сэтгэлгээгээр үйл ажиллагаанд оролцох
  3. Өөрийн болон сургуулийн нэр хүндийг ямагт өндөрт өргөж бусдад үлгэр дууриалал үзүүлэх
  4. Хууль, дүрэм, стандартыг чанд мөрдөн Их сургуулийн хамтын бүтээлч академик орчинг (уур амьсгал) бүрдүүлэх