Дээшээ

Ерөнхийлөгчийн мэндчилгээ


Их сургууль нь мэдлэгийн нийгэмд шинжлэх ухааны ололт, өндөр технологид тулгуурласан орчин үеийн эрчимтэй эдийн засгийг хөгжүүлэхэд тэргүүлэх үүрэг гүйцэтгэж байна. Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн эрдмийн хамт олон нь хүмүүнлэг, нийгмийн ухааны салбарт орчин үеийн мэдээллийн технологи, хүн судлалын ололтыг ашиглан шинэлэг тэргүүлэх чиглэлээр улсдаа манлайлах зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна.

ХИС нь шинжлэх ухаан, технологийн мэдлэгийг боловсруулж хэрэглээнд оруулах, шинэ мэдлэг бүтээх чиглэлийг гол болгон дээд боловсрол эзэмшүүлэх болон судалгааны хөтөлбөрүүд хэрэгжүүлэн бүтээлч сэтгэлгээтэй, хөрвөх чадвартай, нийгмийн дэвшилд бодитой хувь нэмэр оруулах чин эрмэлзэлтэй мэргэжилтэн бэлтгэх бодлогыг хэрэгжүүлж байна.

Хүмүүнлэг, нийгмийн ухааны тэргүүлэх чиглэлээр Ази тивийн нэр хүндтэй Их сургууль болох нь ХИС-ийн ойрын ирээдүйн зорилт юм. Мөнхийн хөдөлгүүр - эрдэм номын их Өргөө болсон дэлхийд данстай ХИС нь монгол орны хөгжлийн түүчээ байх болно.


Академич Б.Чулуундорж