Дээшээ

Албаны танилцуулга


Албаны танилцуулга
 

ХИС-ийн удирдах зөвлөлийн 2014 оны 2-р сарын 24-ны өдрийн 02 тоот тогтоолоор сургуулийн бүтэц зохион байгуулалт шинэчлэгдэж "Эдийн засаг маркетингийн алба"-ыг “Санхүүгийн алба” нэртэй болгож өөрчилсөн. Манай алба нь сургуулийн эдийн засгийн хувьд тогтвортой хөгжих, сургалтын орчныг өнөөгийн шаардлагад нийцүүлэн шинэчлэн сайжруулах нөхцөл бололцоог бүрдүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг зохион байгуулж, сургуулийн дотоод, гадаад төлбөр тооцоо, сургалтын төлбөрийн бүртгэл, хөрөнгө бараа материалын хөдөлгөөнийг бүртгэн нэгтгэж мэдээ, тайланг холбогдох газруудад цаг тухай бүрд нь тайлагнах ажлыг хариуцан ажилладаг.

Зорилго
 

Санхүүгийн менежментийг хөгжүүлэн, нөөцийг оновчтой, хэмнэлттэй, үр ашигтай хуваарилах.

Зорилт
 

  • Сургуулийн эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, санхүүгийн нөөцийг бүрдүүлэх
  • Хүний нөөцийн болон, суралцагчдын эдийн засгийн эрэлт хэрэгцээнд нийцсэн бодлого хэрэгжүүлэх
  • Санхүүгийн нөөцийг суралцах, ажиллах таатай орчныг бүрдүүлэхэд чиглүүлэх
  • Ажилчдын нийгмийн баталгааг хангахад хувь нэмрээ оруулах
  • Санхүүгийн хариуцлагын тогтолцоог хэрэгжүүлэх
  • Орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх
Үйл ажиллагааны чиглэл
 

ХИС-ийн эдийн засгийн үр өгөөж, ашгийг дээшлүүлэхэд чиглэгдсэн төлөвлөгөөг боловсруулж хэрэгжүүлэх, орлогын хүрээнд зардлыг үр ашигтай зарцуулахад оршино.

Албаны ажлын чиг үүрэг
 

  • Сургуулийн санхүү, эдийн засгийн бодлогыг тодорхойлж шийдвэрлүүлэх
  • Санхүүгийн өдөр тутмын үйл ажиллагааг хөтлөн явуулж, тайлан мэдээг гаргаж тайлагнах, санхүүгийн тайланд шинжилгээ хийх, удирдлагыг санхүүгийн мэдээллээр хангах
  • Холбогдох хууль тогтоомж,заавар журмын хэрэгжилтийг хангаж ажиллах
  • Санхүүгийн үйл ажиллагааг зохион байгуулах болон төлбөр тооцоотой холбоотой дотоод дүрэм журам боловсруулж, батлуулан мөрдүүлэх
  • Орлого зардлын төсөв төлөвлөгөө боловсруулж батлуулах, хэрэгжилтэнд хяналт тавих
  • Санхүүгийн нөөцийг оновчтой хуваарилах, үр ашигтай ажиллахад чиглэсэн судалгаа тооцоо гаргах
  • Хөрөнгийн ашиглалт, зарцуулалтанд хяналт тавих, хөрөнгө оруулалтын бодлого боловсруулах
  • Бүртгэл санхүүгийн мэдээллийн баазад байнгын сайжруулалт хийх
  • Харилцагч, хэрэглэгч, ажиллагсдад зохих санхүүгийн үйлчилгээг чанартай, түргэн шуурхай хүргэх