- Гадаад болон дотоодын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуульд суралцаж буй суралцагч шилжин ирэх хүсэлтээ салбар сургуулийн захиралд хандан өргөдөл гаргах эрхтэй.
- Салбар сургуулийн захирал боломжтой эсэхийг судлуулахаар холбогдох сургалтын алба, мэргэжлийн тэнхимд хүргүүлнэ. Холбогдох сургалтын албаны ажилтан хянаж, тухайн тэнхим багц цагийг тооцож үзээд шаардлагатай бол мэргэжлийн баг түвшин тогтоох шалгалт авч саналаа хүргүүлнэ.
- Хариуцсан сургалтын албаны ажилтан болон мэргэжлийн тэнхимийн саналыг харгалзан үзэж, ХИС-ийн захирал шилжүүлэн суралцуулах тушаал гаргаснаар суралцах эрх үүснэ.
- Оройн ангид магадлан итгэмжлэгдсэн их дээд сургуульд суралцаж байгаа бол шилжин суралцаж болно.
- Орой, эчнээ хэлбэрийн сургалтаас өдрийн сургалтад шилжүүлэн суралцуулахгүй.
2. Салбар сургуулийн захирал
4. Сургалтын албаны ажилтан
Шилжин суралцагсдад тавигдах шаардлага:
- БСШУСЯ-ны бүртгэл мэдээллийн системд бүртгэлтэй байх
- Элсэлтийн ерөнхий шалгалтын чиглэл тохирч байх
- Магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн суралцагч байх
- Дотоодын их, дээд сургуульд суралцаж байсан оюутан байх
- Гадаадын их сургууль нь тухайн улсынхаа хууль тогтоомжийн дагуу дээд боловсролын байгууллагын буюу хөтөлбөрийн магадлан итгэмжлэл хийлгэсэн, хэрэв тийм тогтолцоо байхгүй бол зөвхөн төрийн өмчийн сургууль байх
- ХИС–тай хамтын ажиллагаатай болон оюутан солилцох, багц цаг хүлээн зөвшөөрөх гэрээ байгуулсан гадаад, дотоодын их дээд сургуульд суралцаж байсан оюутан байх
- Элсэн орсон мэргэжлээр 1-ээс доошгүй жил тасралтгүй суралцсан, суралцсан хугацаандаа жилд бакалаврын түвшний суралцагч 24–өөс доошгүй багц цаг цуглуулсан байх
- Элсэн суралцаж буй мэргэжлийн дагуу шилжин суралцах хүсэлтээ бичгээр гаргасан байх
- Түвшин тогтоох шалгалтын дүн 67%-иас дээш байх
Шилжин суралцагсад бүрдүүлэх бичиг баримт:
- Оюутны дэлгэрэнгүй анкет бөглөх /ХИС-ийн сургалтын албанаас авах/
- Цээж зураг -2ш /3*4 хэмжээтэй, сүүлийн 6 сарын/
- Иргэний үнэмлэхний хуулбар
- Холбогдох тэнхимийн санал
- Анх элссэн сургуулийн томилолт
- Элсэлтийн ерөнхий шалгалтын батламж
- Бүрэн дунд боловсролын гэрчилгээ
- Өмнөх их дээд сургуульд элссэн болон гарсан тушаалын хуулбар
- Өмнө суралцаж байсан сургуулиас шилжүүлэн суралцахыг зөвшөөрсөн захирлын албан бичиг, тодорхойлолт
- Суралцсан хугацааны дүнгийн тодорхойлолт /Албан бланк дээр хэвлэн тухайн сургуулийн сургалтын албаны тамга тэмдэгтэй, холбогдох албан тушаалтнаар гарын үсэг зуруулан баталгаажуулсан байх/
- Гадаадын их дээд сургуулиас шилжиж ирж буй тохиолдолд албан ёсны дүнгийн хуудас болон тодорхойлолтыг ХИС-ийн сургалтын албаны хаягруу шууд илгээсэн байх
- Гадаадын их, дээд сургуулиас шилжин ирж байгаа бол дүнгийн тодорхойлолтыг үнэн зөв орчуулж баталгаажуулсан байх
Жилийн чөлөө авах
- Улирлын болон жилийн чөлөө авахыг хүссэн өргөдлөө салбар сургуулийн захиралд гаргах:
- Хэл соёлын сургуулийн захирал Т.Алтанцэцэг /1-201 тоот/
- Бизнесийн сургуулийн захирал А.Амаржаргал/2-308 тоот/
- Мэдээлэл, харилцааны менежментийн захирал Д.Дагиймаа /2-202Б тоот/
- Олон улсын харилцаа, нийгэм судлалын сургуулийн захирал Д.Уламбаяр/1-207 тоот/
- Тойрох хуудас СА-ны ажилтнаас авч холбогдох албадаар тооцоогүй эсэхээ тодруулан, баталгаажуулж гарын үсэг зуруулах.
- Тооцоогүй эсэхийг тодорхойлсон тойрох хуудас болон салбар сургуулийн захирлын цохолттой өргөдлөө салбар сургууль хариуцсан сургалтын албаны ажилтанд авчирч өгөх.
2. Салбар сургуулийн захирал
3. Номын сан, оюутны байр
5. Мэдээлэл технологийн алба
6. Сургалтын албаны ажилтан
- Сургуулиас гарахыг хүссэн өргөдлөө салбар сургуулийн захиралд гаргах:
- Хэл соёлын сургуулийн захирал Т.Алтанцэцэг /1- 201 тоот/
- Бизнесийн сургуулийн захирал А.Амаржаргал /2-308 тоот/
- Мэдээлэл, харилцааны менежментийн захирал Д.Дагиймаа /2-202Б тоот/
- Олон улсын харилцаа, нийгэм судлалын сургуулийн захирал Д.Уламбаяр/1-207 тоот/
- Тойрох хуудас СА-ны ажилтнаас авч холбогдох албадаар тооцоогүй эсэхээ тодруулан, баталгаажуулж гарын үсэг зуруулах
- Тооцоогүй эсэхийг тодорхойлсон тойрох хуудас болон салбар сургуулийн захирлын цохолттой өргөдлөө салбар сургууль хариуцсан сургалтын албаны ажилтанд авчирч өгөх
2. Салбар сургуулийн захирал
5. Мэдээлэл технологийн алба
6. Сургалтын албаны ажилтан