Дээшээ

Бидний тухай


Танилцуулга
 

ХИС-ийн ОХЭДТөв нь НХХЯам болон БСШУЯамнаас хамтран хэрэгжүүлж буй "Оюутны Хөдөлмөр Эрхлэлтийг Дэмжих Төв" туршилтын дэд хөтөлбөрийг ХИС дээр хэрэгжүүлэгч бөгөөд улсын төсвийн хөрөнгө болон ХИС-ийн эх үүсвэрээр санхүүжигч ХИС-ийн дотоод бүтцийн нэгж юм.

Эрхэм зорилго
 

ХИС-ийн оюутнууд болон төгсөгчдийн зах зээл дээрх нэр хүнд болон хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх

Зорилтууд
 

  • Мэдээллийн сан бүрдүүлж эргэлтэд оруулах
  • Оюутнуудын хөдөлмөрийн зах зээлд бэлдэх сургалтуудыг зохион байгуулах
  • Ажил олгогчидтой хамтын ажиллагааг өргөжүүлэх замаар суралцаж буй оюутнуудыг дадлагын бааз, цагийн болон байнгын ажлын байраар хангах
  • Төгсөгчдийн хөдөлмөрийн зах зээл дээрх нэр хүндийг нэмэгдүүлэх
Төвийн үндсэн чиг үүрэг
 

  • Оюутнуудын карьер төлөвлөлтөө хийхэд туслалцаа үзүүлэх
  • Байнгын болон цагийн ажилд бэлтгэх талаар зөвлөгөө өгөх
  • Оюутнуудтай уулзах цаг гарган мэдээлэл өгөх
Судалгаа
 

  • Хөдөлмөрийн зах зээлийн эрэлтийн болон ур чадварын судалгаа
  • Төгсөгчдийг мөшгөх буюу хөдөлмөр эрхлэлтийн судалгаа
  • Ажил олгогчийн сэтгэл ханамжийн судалгаа
Сургалт
 

  • Хөдөлмөрийн зах зээлд биеэ хэрхэн бэлдэх талаар сургалт
  • Карьер төлөвлөлт ба хөгжлийн сургалт
  • Мэргэжлийн үнэ цэнийг нэмэгдүүлэх сургалт
  • Цагийн ажлын мэдээлэл олгох сургалт
Зуучлах
 

  • Оюутнуудыг цагийн ажилд зуучлах
  • Танилцах болон үйлдвэрлэлийн дадлагад зуучлах
  • Нийтийг хамарсан ажилд татан оролцуулах
  • Төгсөгчдийг байнгын ажлын байранд зуучлах