Дээшээ

Бидний тухай


Номын сангийн уриа үг
 

Цаг үетэйгээ нийцсэн, чанарын ахицтай, шуурхай, хүртээмжтэй үйлчилгээ

Зорилго
 

Уншигчдынхаа эрэлт хэрэгцээг хангахын тулд номын сангийн үйлчилгээг өргөжүүлж, цахим сурах бичиг, цахим номын сангийн үйлчилгээг нэвтрүүлэх зорилготой ажиллаж байна.  

Танилцуулга
 

Бид 1979 онд Орос хэлний багшийн сургууль байгуулагдахад 1000 гаруй номтойгоор үүд хаалгаа нээснээс хойш өнөөг хүртэл олон жилийн турш уншигч оюутан суралцагчид, багш, судлаачдад үйлчилгээ үзүүлж байна.

ХИС-ийн номын сан 2018 оны 4-р сарын 1-ний өдрийн номын фондын бүртгэлээр 21472 төрлийн 65784 ширхэг ном сурах бичигтэй байна.

Нийгмийн ухааны номын фондод нийгэм болон байгалийн ухааны бүх мэргэжлийн чиглэлийг хамарсан 16848 гаруй ном зохиол, сурах бичиг, судалгааны бүтээл бусад материалууд байна. Гадаад хэлний номын санд 18446 ширхэг англи хэл, 16368 ширхэг орос хэл, 4984 ширхэг герман ба франц хэл, 9138 ширхэг дорно дахины /япон, хятад, солонгос/ хэл дээрх ном сурах бичиг, CD, бусад материалуудаар үйлчилгээ үзүүүлж байна.

Хичээлийн жилийн туршид сургуулийн төсөв, байгууллага, хувь хүмүүсийн хандив, тусламж байдлаар фондын баяжилт хийгддэг. Ном, сурах бичиг шинээр авах зардлыг тэнхимүүд өөрсдийн төсөвтөө тусган зарцуулж байна. 2011-2017 онд шинээр авсан ном сурах бичгийн тоон судалгааг доор үзүүлэв:

Он Төсөв мөнгөөр авсан ном,
сурах бичиг /ширхгээр/
Бэлэг болон хандиваар авсан ном,
сурах бичиг /ширхгээр/
Нийт тоо
/нэмэгдсэн ном/
1 2011 1046 40 1086
2 2012 1384 214 1598
3 2013 1109 170 1279
4 2014 1114 295 1409
5 2015 848 310 1158
6 2016 188 286 474
7 2017 79 165 244
  Бүгд 5768 1480 7248

Номын фонд бүр тохилог уншлагын танхимтай магистр, докторын суралцагчид, судалгаа, шинжилгээний ажил хийхээр зориулагдсан тусгай тоноглол бүхий өрөөтэй. Шинээр гарч буй ном, сурах бичиг, судалгааны бүтээлүүдээр номын фондын баяжилтыг хийж байна.