Дээшээ

Хөнгөлөлт, тэтгэлэг


ЭЕШ-ын хөнгөлөлт 10-30%
 

  • Бакалаврын өдрийн сургалтын ЭЕШ-ын суурь шалгалтын 700 буюу түүнээс дээш хэмжээст оноотой шинээр элсэгч /цаашид "ЭЕШ-ын өндөр оноотой элсэгч" гэх/, чанарын сайн үзүүлэлттэй суралцаж буй оюутанд сургалтын төлбөрийн хөнгөлөлт үзүүлнэ.
  • ЭЕШ-ын өндөр оноотой элсэгчид суурь шалгалтын хэмжээст оноо нь 800 бол 30 хувийн, 750-799 бол 20 хувийн, 700-749 бол 10 хувийн хөнгөлөлт тус тус үзүүлнэ.
  • ЭЕШ-ын өндөр оноотой элсэгчид сургалтын төлбөрийн хөнгөлөлтийг эдлэхийн тулд элссэн хөтөлбөрөөр завсардалгүй, улирал бүр 3.0 буюу түүнээс дээш голч үнэлгээтэй суралцах ёстой. Аль нэг улиралд 3.0-аас доош голч үнэлгээтэй суралцах, элсэлтийн суурь шалгалт өөр хөтөлбөрт шилжин суралцсан зэрэг тохиолдолд тухайн улирлаар тасалбар болгож "ЭЕШ-ын өндөр оноотой элсэгчийн хөнгөлөлт"-ийг эдлэх эрхгүй болно.
GPA-ийн хөнгөлөлт 4-10%
 

  • Бакалаврын өдрийн хэлбэрээр чанарын сайн үзүүлэлттэй суралцаж буй оюутан дараагийн улиралд сонгосон үндсэн мэргэжлийн хичээлүүдийн сургалтын төлбөр төлөхдөө хуримтлуулсан голч дүн нь 3.9-4.0 бол 10 хувийн; 3.8-3.89 бол 8 хувийн; 3.7-3.79 бол 6 хувийн; 3.6-3.69 бол 4 хувийн хөнгөлөлтийг тус тус эдэлнэ.
Магистрын хөнгөлөлт 10%
 

  • Өдрийн бакалаврын сургалтын оюутан сургуулийн урилгаар магистрантурт суралцсан тохиолдолд магистрын хөтөлбөрийн хичээлүүдийн кредитийн үнэлгээг 10 хувиар бууруулж тооцно.
Төлбөрийн систем
 

  • Оюутны сургалтын төлбөрийн хөнгөлөлтийг "Төлбөрийн систем" автоматаар бодож, дараагийн улирлын сонголтын төлбөрт зохих хувийн хөнгөлөлтийг хасч тооцно. Оюутан суралцсан улирал бүрийн хөнгөлөлтийг хянах боломжтой.

Та дэлгэрэнгүй мэдээллийг "Сургалтын төлбөр тооцооны журам"-аас харна уу.