Дээшээ

Бидний тухай


Эрхэм зорилго
 

ХИС-ийн нийт оюутнуудын эрх ашгийг хамгаалж, тэдний сурч боловсрох орчин нөхцөлийг бүрдүүлэн, өөрийгөө хөгжүүлэх, мэдлэг эзэмшихэд нь тэдний дуу хоолой болон ажиллахад оршино.

ХИС-ийн захиргаатай хамтран ажиллаж, ХИС-ийн нийт оюутны өөрийгөө хөгжүүлэх бүхий л бололцоог дэмжин, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхэд нь туслах нийгмийн үйлчилгээ үзүүлж, тэдний эрх ашигт нийцсэн үйл ажиллагаа явуулах нь бидний гол зорилт юм. Оюутны байгууллага нь аливаа үйл ажиллагааг ашгийн бус, намын нөлөөллөөс ангид сайн дурын оюутнуудыг нэгтгэн зохион байгуулдаг билээ.

Зорилтууд
 

  • ХИС-ийн захиргаатай хамтран ажиллаж, ХИС-ийн нийт оюутны эрх ашиг, хүсэл эрмэлзлийг илэрхийлэн хамгаалж, тэдний төлөө ажиллана.
  • Үндсэн зорилго нь оюутны эрх ашгийг төлөөлөн хамгаалж, тэдний сурч боловсрох нөхцөлийг бүрдүүлэн "Оюутны эрхийн түгээмэл тунхаглал"-ын үзэл санааг хэрэгжүүлэх явдал юм.
  • Үйл ажиллагаандаа шударга ёс, тэгш эрхийг эрхэмлэн, оюутнуудын эв нэгдлийг хангах зарчмыг баримтална.
  • Оюутны хөдөлгөөний эв нэгдлийг бүрдүүлэн хөгжүүлэх, хамтран ажиллах, өөрсдийн эрх ашиг, хүсэл эрмэлзлэлийг илэрхийлэн баталгаажуулна.
  • Сургуулийн захиргаанаас гарч хэрэгжүүлж буй үйл ажиллагаанд оюутнуудыг татан оролцуулж зохих мэдээллээр хангана.
  • Оюутнуудын сонирхлын клубуудыг дэмжин хамтран ажиллана.
  • Сургуулийн оюутнуудын ашиг сонирхлыг нэгдмэл байр сууриас илэрхийлнэ.
  • Боловсролын системийг боловсронгуй болгох, чанар үр ашгийг дээшлүүлэхийн төлөө ажиллана.
  • Үйл ажиллагааныхаа дагуу улс эх орон, өөрийн нийгэмд ач тустай нөлөө үзүүлэхийг ямагт хичээн ажиллана.

Дээрх зорилтуудын хүрээд дараах чиглэлийн дагуух үйл ажиллагааг явуулж байна. Үүнд

  • Эрдэм шинжилгээ, сургалт судалгаа /Оюутнуудын эрдэм шинжилгээний ажлыг эрчимжүүлэх, сургалтын онол, практик уялдаа холбоог сайжруулах, мэргэжлийн дадал чадвар эзэмшүүлэх, хувийн зохион байгуулалт, хувь хүний хөгжлийг дээшлүүлэх, судалгаа шинжилгээний бүтээл бичих арга, барилд суралцуулах зорилготой онол, практик, танин мэдэхүйн тэмцээн, олимпиад зэрэг ажлууд багтана./
  • Урлаг, гоо зүй /Оюутнуудын урлаг, гоо зүйн мэдлэг, мэдрэмжийг дээшлүүлэх, урлагийн авьяастай оюутныг дэмжих үйл ажиллагаанууд багтана./
  • Бүтээлч үйл ажиллагааг дэмжих /Оюутны холбоо, клубууд болон анги хамт олны уур амьсгалыг бүрдүүлэх, тухайн жилд идвэхтэй ажилласан, амжилт гаргасан гишүүн, оюутан болон клубыг шагнаж урамшуулах, зохион байгуулсан үйл ажиллагааг тайлагнах, үнэлэлт дүгнэлт өгөх үйл ажиллагаа багтана./
  • Сайн үйлсийн аян /Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, ахмад настан, өнчин хүүхдүүдэд туслах сайн үйлсийн аян багтана./
  • Сургууль сурталчлах /Салбар сургууль, тэнхим, клубууд мэргэжил сурталчилах, ХИС-ийн үйл ажиллагааг олон нийтэд сурталчилан таниулах үйл ажиллагаа багтана./
  • Оюутны эрүүл мэнд /Оюутнуудын бие бялдрыг өв тэгш хөгжүүлэх, биеийн тамир, спортоор хичээллэгсэдийн тоог нэмэгдүүлэх зорилготой үйл ажиллагаа багтана./
  • Оюутны санал хүсэл, гомдлыг хүлээн авах /Оюутанд тулгарч буй асуудлыг өргөдөл хэлбэрээр хүлээн авч холбогдох хүмүүстэй зуучлах, асуудлыг шийдвэрлэх арга замыг хайх/
Оюутны холбооны бүтэц
 

  1. Хэвлэл мэдээлэл
  2. Гадаад харилцаа
  3. Маркетингийн алба
  4. Санхүү
  5. Хүний нөөцийн алба
  6. Сургалт судалгаа, эрдэм шинжилгээний
  7. Урлаг спортын алба
  8. Бизнесийн Сургуулийн Оюутны зөвлөл
  9. Хэл, Соёлын Сургуулийн Оюутны зөвлөл
  10. Мэдээлэл харилцаа, менежментийн сургуулийн Оюутны зөвлөл
  11. Дархан салбар сургуулийн Оюутны зөвлөл
  12. ХИС-ийн харьяа Билиг дээд сургуулийн Оюутны зөвлөл
  13. ХИС-ийн харьяа Далайван дээд сургуулийн Оюутны зөвлөл
  14. Оюутны клубуудын нэгдсэн зөвлөл
  15. Дотуур байрны нэгдсэн зөвлөл гэсэн гүйцэтгэх хорооны 15 салбар нэгжтэй байна