Дээшээ

Өргөдөл, хүсэлтийн загварууд


Гадаадын иргэдийг суралцуулах журмаас ...

ХОЁР. ЭЛСЭЛТ

2.1. Гадаадын иргэнийг оюутнаар элсүүлэн суралцуулах асуудлыг гадаад харилцааны алба /ГХА/,сургалт, судалгааны хөгжил, аудитын үйлчилгээний алба /ССХАҮА/, Эрдмийн сургууль /ЭС/хариуцан ажиллана. Бүх шатны сургалтын элсэлтийг жил бүрийн 5 дугаар сарын 1-нээс 20, магистрантур, докторантурын элсэлтийг 1 дүгээр сарын 1-нээс 20,  9 дүгээр сарын 1-нээс 15-ны хооронд зохион байгуулна. Элсэлтийн шалгалт нь Монгол хэлний ярианы болон бичгийн шалгалт, мэргэжлийн шалгалтуудаас бүрдэнэ.

2.2. Суралцахыг хүсэгч нь элсэн суралцах анкетийг тус сургуулиас батлан гаргасан “ХИС-д суралцахыг хүссэн гадаадын иргэний өргөдөл” маягтын дагуу бэлтгэж ГХА-нд ирүүлнэ. Өргөдөлд дор дурдсан материалыг хавсаргасан байна.

  • Хувийн өргөдөл
  • Гадаад паспортын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /3-аас дээш жилийн хүчинтэй
  • хугацаатай байх/
  • Бүрэн дунд боловсролын үнэмлэх /эх хувь, нотариатаар гэрчлүүсэн хуулбар, монгол
  • хэлнээ хөрвүүлж нотариатаар гэрчлүүлсэн албан ёсны хуулбар /
  • Бүх шатны боловсролын баримт бичиг /эх хувь, нотариатаар гэрчлүүсэн хуулбар,
  • монгол хэлнээ хөрвүүлж нотариатаар гэрчлүүлсэн албан ёсны баталгаа/
  • Хэрвээ байгууллагын нэр дээр суралцах гэж буй бол тухайн иргэнийг Монгол улсад
  • суралцахаар илгээж буй байгууллагын тодорхойлолт /Албан ёсоор баталгаажиж
  • Монгол Улсын Гадаад харилцааны яамаар дамжуулж авсан байх/
  • Эрүүл мэндийн бичиг /ХДХВ/ДОХ-ын шинжилгээний бичиг/
  • 3х4 хэмжээний 8 хувь зураг /Сүүлийн 6 сарын хугацаанд авахуулсан байх/
  • Элсэлтийн хураамж

2.3. Гадаад харилцааны алба материалыг хүлээн авч хянаад шаардлага хангасан нөхцөлд ССХАҮА-д  танилцуулна. ССХАҮА, салбар сургууль элсэлтийн шалгалтыг зохион байгуулж, элсэлтийн шалгалт өгөх зөвшөөрлийн хуудас олгож шалгалт авна. Шалгалтад тэнцсэн тохиолдолд тус сургуульд суралцах эрхийн бичиг олгоно.

2.4. Суралцахыг хүсэгч нь Монгол хэлний ярианы болон бичгийн шалгалтаар мэдлэгийн түвшин нь  дундаас доош гэж дүгнэгдсэн тохиолдолд тухайн жилийн хичээл эхлэхээс өмнө 45 хоногийн Монгол хэлний төлбөртэй сургалтад хамрагдана.

2.5. Тус сургуульд суралцах эрхийн бичиг олгогдсон суралцахыг хүсэгчийг ХИС-ийн захиралд танилцуулж суралцагчтай ГХА-ны дарга, харъяалах сургуулийн захиралтай гэрээ байгуулна. Гэрээ нь тус сургуулиас батлан гаргасан загварт үндэслэгдсэн байна.

2.6. Суралцагч Гадаад оюутантай байгуулсан гэрээнд заасны дагуу сургалтын төлбөр, үйлчилгээний хураамжийг бүрэн төлж баримтыг хуулбарын хамт ГХХАГ-т тушаана.

2.7. Суралцагчийг Монгол Улсын Иргэний эрүүл мэндийн тухай хууль, дүрэм, журамд заасны дагуу эрүүл мэндийн даатгалд даатгуулна. Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суралцагч өөрөө хариуцана. Суралцагчийг эрүүл мэндийн даатгалд даатгуулах үүргийг харъяалах сургуулийн захирал хүлээнэ.

2.8. Суралцагчийн хүсэлтээр ХИС өөрийн оюутны дотуур байранд орох тохиолдолд  гэрээ хийж, төлбөртэйгөөр суулгана. Оюутны дотуур байрны ачаалал болон бусад шалтгаанаар ХИС-ийн оюутны дотуур байранд суугаагүй суралцагчид амьдрах байр, орон сууцаа олоход нь туслалцаа үзүүлнэ. Байр, орон сууц худалдан авах, хөлслөх зардлыг суралцагч өөрөө хариуцна.

Гадаад оюутны анкет - Татах

Жилийн чөлөө хүсэх өргөлдөл - Татах

Сургалтын төлбөр буцаан олголт авах хүсэлт - Татах

Сургалтын төлбөрийн зөрүү буцаан олголт хүсэх - Татах