Дээшээ

Төгсөлт / Диплом


Төгсөгчдөд диплом гардуулах ёслолын ажиллагааны дэг  (2015 онд)

ХИС-ийн 2015 оны бакалаврын төгсөгчдийн диплом гардуулах ёслолын ажиллагаа 2015 оны 6-р сарын 12,13-ны өдрүүдэд өглөө 10.00 цаг, өдөр 14.00 цагуудад, нийт 4 удаа ХИС-ийн спорт зааланд болно. Уг ёслолын ажиллагаанд ХИС-ийн салбар сургуулийн захирлууд, холбогдох алба нэгж, тэнхмийн удирдлагууд болон эрдэмтэн багш нар, төгсөгчид, тэдний гэр бүлийнхэн оролцож, төгсөлтийн ёслолын үйл ажиллагаа зохион байгуулах комисс болон ХИС-ийн Оюутны холбоо хамтран ажиллана.

Төгсөлтийн ёслолын үйл ажиллагаа эхлэх үед оролцогчид бүгд хувийн зохион байгуулалтыг дээд зэргээр хангана. Төгсөгчид “ХИС-ийн төгсөгчдийн ёслолын өмсгөл”-тэй, салбар сургууль, мэргэжлээр гаргасан нэрсийн дарааллын дагуу суудлаа эзлэн сууна. Төгсөгчдийн найз нөхөд, гэр бүлийн  төлөөлөл зочдын хүндэтгэлийн суудалд суусан байна.

Сургуулийн удирдах албан тушаалтнууд хүндэтгэлийн тайзан дээр удирдамжийн дагуу байрлаж, мэргэжил тус бүрийн төгсөлтийн нарийн бичгүүд  нэрсийн дарааллаар гардуулах диплом, энгэрийн тэмдгийг байрлуулсан байна.

Диплом гардуулах ёслолын үйл ажиллагааг явагдаж буй танхимд ёслолд уригдсан гадны зочид, төлөөлөгчид болон төгсөгчдийн эцэг, эх, найз нөхдийн төлөөлөл урилга бүхий хүмүүс оролцоно. Төгсөгчдийн гэр бүлд гурван ширхэг урилга тараагдана.  Ёслолын үйл ажиллагааны танхим, зохион байгуулалтыг  төгсөлт зохион байгуулах комиссын удирдамжийн дагуу ХИС-ийн Оюутны холбоо хариуцан ажиллана.  

Ёслолын үйл ажиллагааны цагийн хуваарь:

09.00 /13. 00/

Төгсөгчид хичээлийн 1-р байрны 310 тоот өрөөнд “Ёслолын өмсгөл” –ийг өмсөж, урьдчилан бэлдсэн нэрсийн дарааллын дагуу жагссан байна. Төгсөгчдийн гэр бүлийнхэн спорт зааланд суудлаа эзлэн суусан байна. Төгсөлтийн шалгалын нарийн бичгийн дарга нар төгсөгчдийн диплом, энгэрийн тэмдгийг  нэрсийн дарааллаар тавьж бэлтгэл ажлаа хангасан байна.

09.30 /13.30/

Хөтлөгчийн зарласны дагуу төгсөгчид тус, тусын мэргэжлийн дагуу зааланд уригдан ирж суудлаа эзлэн сууна. /бүх төгсөгчдийн суудлаа эзлэн сууж дуустал зааланд үлээвэр найрал хөгжим эгшиглэнэ./

10.00 /14.00/

Ёслолын ажиллагаа эхэлж буйг илэрхийлэн хөтлөгчид үг хэлнэ.

10.05 /14.05/

Ёслолын ажиллагааг албан ёсоор нээж ХИС-ийн захирал, Монгол улсын гавъяат багш, академич Б.Чулуундорж үг хэлж, Монгол улсын төрийн дуулал эгшиглэнэ.

10.20 /14.20/

“Онцгойлох диплом”- той төгсөгчдөд диплом гардуулах ёслолын ажиллагаа эхэлнэ.

10.40 /14.40/

Нийт төгсөгчдийг төлөөлж “Онцгойлох диплом”-той хэн нэг төгсөгч үг хэлнэ.

10.50 /14.50/

Төгсөгчдөд диплом гардуулах ажиллагаа эхэлнэ. /уг үйл ажиллагаа нэг цагийн турш үргэлжилнэ/