Дээшээ

Зэрэг + Мэргэжил


Элсэлтийн бүртгэл

Элсэгч та бүхэн

  • Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сургалтын хөтөлбөр бүхий
  • Гадаадын их дээд сургуулиудтай хамтарсан "хоёр сургууль, хоёр диплом", "3+1" солилцооны хөтөлбөрүүдтэй.
  • Төгсөгчдийн ажил эрхлэлтийн түвшин хамгийн өндөр

Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуульд урьж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг:   https://elselt.humanities.mn/ хаягнаас авна уу.

Элсэлтийн журам

2016 оны 4 - р сарын 18 - ны өдрийн
Захиргааны Зөвлөлийн хурлаар хэлэлцэж шинэчлэн батлав.

ХҮМҮҮНЛЭГИЙН УХААНЫ ИХ СУРГУУЛИЙН ЭЛСЭЛТИЙН ЖУРАМ

НЭГ. ЕРӨНХИЙ ЗҮЙЛ
  1. Боловсрол Шинжлэх Ухааны Яамнаас батлан гаргасан 2013 оны 3 сарын 18 – ны өдрийн А/79 тоот “Оюутан элсүүлэх үлгэрчилсэн журам”-ыг үндэслэн боловсруулсан энэхүү журмыг баримтлан Хүмүүнлэгийн Ухааны Их Сургууль (ХИС)-д оюутан элсүүлэн суралцуулна.
  2. ХИС – ийн бакалаврын өдрийн хөтөлбөрт элсэхээр хүсэлт гаргасан иргэнийг “бүртгүүлэгч”, элсэлтийн хяналтын тоонд багтан элсэх эрх авсан бүртгүүлэгчийг “элсэгч” гэнэ.
  3. Элсэлтийг ХИС – ийн элсэлтийн комисс удирдан зохион байгуулна.
  4. Хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээ, сургуулийн материаллаг бааз, багшлах бүрэлдэхүүний хангамж зэргээс хамааран Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны Яамны тогтоосон элсэгчдийн хяналтын тоонд багтаан оюутан элсүүлнэ.
ХОЁР. ЭЛСЭЛТИЙН БҮРТГЭЛ
  1. Улаанбаатар хотоос ХИС – ийн бакалаврын хөтөлбөрт элсэхийг хүсэгчид 2016 оны 5-р сарын 16 – наас 2016 оны 7-р сарын 5-ны хооронд ХИС – ийн элсэлтийн цахим бүртгэлийн систем, www.elselt.humanities.mn хаягаар нэвтэрч бүртгүүлнэ.
  2. Аймаг, орон нутгаас элсэхийг хүсэгчдийн бүртгэл болон хуваарь сонголтыг Монголын Их Дээд Сургуулиудын Консорциум /МИДСК/ зохион байгуулна.
  3. Боловсролын Үнэлгээний Төвийн системд нэвтэрдэг бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан ХИС – ийн элсэлтийн бүртгэлийн системд нэвтэрч, зааврын дагуу элсэх хүсэлтээ гаргана.
  4. Бүртгүүлэгч хувийн мэдээллээ шалгаж баталгаажуулсаны дараа өөрийн элсэхийг хүссэн бүлгээ сонгон бүртгэлийн хураамжийг цахим хэлбэрээр төлж баталгаажуулна. (Цахим картаар төлбөр хэрхэн төлөх тухай дэлгэрэнгүй зөвлөмжийг тус системийн Заавар цэснээс танилцана уу.)
  5. Бүртгэлийн хураамж 5000 төгрөг байна. (Бүлэг тус бүр)
  6. Бүртгэлийн хураамжийг буцаан олгохгүй.
ГУРАВ. БҮРТГҮҮЛЭГЧДЭД ТАВИГДАХ ШААРДЛАГА
  1. Бүртгүүлэгч бүртгүүлэхээс өмнө энэхүү журамтай танилцах үүрэгтэй.
  2. Бүртгүүлэгч нь тус журмын хавсралтад заасан хичээлээр 2014, 2015 онд ЭЕШ өгсөн эсвэл 2016 онд ЭЕШ өгөхөөр Боловсролын Үнэлгээний Төв /БҮТ/ - д бүртгүүлсэн байна. Зөвшөөрөгдсөн онуудад өгсөн ЭЕШ – ын онооны аль өндөрөөр тооцно.
  3. Бүртгүүлэгч ХИС – д бүртгүүлэхээс өмнө БҮТ – ийн ЭЕШ – ын шалгуулагчийн буланд нэвтэрч, өөрийн хувийн мэдээлэл, цахим шуудангийн хаяг, утасны дугаараа нягталж, хэрэв асуудал байвал шийдвэрлүүлсэн байх шаардлагатай. Элсэлтийн системд оруулсан мэдээлэл алдаатай байснаас элсэлттэй холбоотой мэдээллийг цаг тухайд нь авч чадаагүй бол ХИС хариуцахгүй.
ДӨРӨВ. ЭЛСЭГЧИЙГ ШАЛГАРУУЛАХ БА МЭДЭГДЭХ
  1. Олон улсын болон улсын чанартай мэргэжлийн олимпиадуудад I, II, III байр эзэлсэн иргэд ХИС – д элсэхээр бүртгүүлсэн тохиолдолд тухайн амжилтыг баталгаажуулах бичиг баримтыг үндэслэн шууд элсүүлнэ. Олимпиадын чиглэл нь элсэх сонирхолтой бүлгийн мэргэжлийн шалгалттай давхцах ёстой.
  2. БҮТ – өөс ЭЕШ – ын дүнг зарламагц элсэлтийн систем бүртгүүлэгчийн бүртгүүлсэн мэргэжлийн бүлэг тус бүрээр онооны жагсаалтыг гарган байр эзлүүлнэ.
  3. Хавсралт №1-д заасан тухайн бүлгийн шалгалтуудаас хамгийн өндөр оноотой нэг шалгалтыг сонгон авч бүртгүүлэгчийн оноог тооцно.
  4. Шалгуулагчдын оноо тэнцсэн тохиолдолд боловсролын гэрчилгээний дундаж оноог харгалзана.
  5. Хяналтын тоонд багтсан эсэхийг бүртгэл хаагдсаны дараа тогтоосон хугацаанд элсэлтийн системээр бүртгүүлэгчид мэдээлнэ.
ТАВ. ЭЛСЭХ ЭРХ ОЛГОХ
  1. Элсэх эрх олгох үйл ажиллагааг бүртгэл хаагдсаны дараах өдрөөс элсэлтийн комисс зохион байгуулна.
  2. Журмын 4.1-р заалтаар бүртгүүлэгч нь олимпиадад амжилт үзүүлсэнг гэрчлэх бичиг баримтын эх хувь, тэдгээрийн хуулбарын хамт 2016 оны 7 дугаар сарын 02-ноос 7 дугаар сарын 08 –ны хооронд ажлын цагаар элсэлтийн комисст хүсэлт гаргаж баталгаажуулна. Дурдсан хугацаанд ирээгүй тохиолдолд хөнгөлттэй нөхцлөөр элсэх эрхээсээ татгалзсан гэж үзнэ.
  3. Суралцах эрхийн бичиг олгох үйл ажиллагааг 2016 оны 7 дугаар сарын 02 –ноос эхлэн 7 хоногийн хугацаанд зохион байгуулна.
  4. Хэд хэдэн бүлгийн хяналтын тоонд багтсан элсэгч нь зөвхөн нэг бүлгийг сонгох бөгөөд энэ тохиолдолд бусад бүлгийн хяналтын тооны жагсаалтаас нэр нь хасагдаж, дараагийн бүртгүүлэгчийн байр нэгээр өснө.
  5. Элсэлтийн комисс “Суралцах эрхийн бичиг” олгохоос өмнө бүртгүүлэгчид “ХИС – ийн элсэлтийн журам” –ийг сайтар танилцуулж, “Элсэгчийн гэрээ”-нд гарын үсэг зуруулсанаар хуваарь сонголт хийгдэнэ.
  6. Хяналтын тоонд багтсан бүртгүүлэгч элсэх эрх олгох үйл ажиллагааг зохион байгуулах хугацаанд элсэх эрхээ баталгаажуулан хуваарь сонголт хийгээгүй нөхцөлд дараагийн бүртгүүлэгчид элсэх эрх шилжинэ.
  7. Хяналтын тоонд багтсан бүртгүүлэгч элсэх эрхээ баталгаажуулахдаа дараах бичиг баримтыг бүрдүүлнэ.
    Үүнд:
    • Иргэний үнэмлэх, иргэний үнэмлэхгүй бол орон нутгийн Иргэний Бүртгэл Мэдээллийн Байгууллагаас олгосон гэрэл зураг бүхий орлуулах түр баримт
    • Элсэлтийн ерөнхий шалгалтын оноог баталгаажуулах баримт
    • Бүрэн дунд боловсролын гэрчилгээ
    • 2016 оны 3х4 хэмжээний цээж зураг (2 хувь)
    • Түгжээтэй хавтас
  8. Хяналтын тоонд багтсан бүртгүүлэгч 5.3 – д заасан хугацаанд элсэх эрхээ баталгаажуулаагүй нөхцөлд ХИС хариуцлага хүлээхгүй.
  9. Элсэх эрхээ баталгаажуулан “Суралцах эрхийн бичиг” – ээ авсан элсэгч суралцах эрхээ буцаасан нөхцөлд бакалаврын сургалтын 1.0 кредиттэй тэнцэх хэмжээний мөнгөн торгуулийг сургуулийн холбогдох дансанд шилжүүлэн, баримт болон холбогдох өргөдлийг элсэлтийн комисст гаргасанаар бичиг баримтыг буцаан олгоно.
  10. Элсэлтийн материалыг хуурамчаар бүрдүүлсэнтэй холбогдон гарах хариуцлагыг хүсэлт гаргагч буюу бүртгүүлэгч өөрөө хүлээнэ.
  11. Оюутанд элсэх эрх олгох, элсэх эрхийг баталгаажуулахтай холбоотой маргаантай асуудлыг элсэлтийн комисс эцэслэн шийдвэрлэнэ.
  12. ХИС – ийн бакалаврын хөтөлбөрт элсэн суралцахыг хүссэн гадаадын иргэдийн асуудлыг “ ХИС – ийн гадаадын иргэдийг суралцуулах журам” – аар шийдвэрлэнэ.
  13. “Суралцах эрхийн бичиг” – ээ авсан элсэгч 2016 оны 8-р сарын 17-24-ний хооронд ажлын цагаар салбар сургуулийн сургалтын албанд өөрийн биеэр ирж бүртгүүлнэ.
    Үүнд:
    • Иргэний үнэмлэх эсвэл түүнтэй адилтгах баримт бичиг, хуулбарын хамт
    • ХИС- ийн сайтад тавигдсан анкетыг бөглөх
    • Сургалтын төлбөр төлсөн баримт
ЗУРГАА. БУСАД
  1. Суралцах эрхийг бусдад шилжүүлэхгүй.
  2. Элсэх эрхээ баталгаажуулсан боловч бүрдүүлэх материалаа заасан хугацаанд авч ирээгүй иргэдийг суралцахаас татгалзсан гэж үзэн суралцах эрхийг хүчингүйд тооцно.
  3. Цахим бүртгэл явагдаж байх үед бүртгүүлэгчдэд зөвлөгөө өгөх үйл ажиллагааг элсэлтийн бүртгэлийн систем, мессенжер, facebook, утас, цахим шуудан ашиглан явуулна.

ХИС-ийн мэдээллийн вэб сайт: www.humanities.mn
Цахим бүртгэлийн систем: www.elselt.humanities.mn
Элсэлтийн комиссын и-мэйл:admission@humanities.mn

Магистр, докторын шинэ элсэгч

Хөтөлбөрийн онцлог, тавих шаардлага:

  • Бүртгүүлэгч бакалаврын зэргийн боловсролоо ХИС – д эзэмшиж, 3 – аас дээш голчтой төгссөн бол тухайн мэргэжлээрээ ХИС – ийн магистрын хөтөлбөрт шалгалтгүйгээр элсэнэ.
  • ХИС – д бакалаврын хөтөлбөрт суралцагч нь мэргэжлийн тэнхимийн тавьсан шаардлагыг хангасан, төгсөх курсдээ магистрын хөтөлбөрт давхар элсэн суралцаж болно
  • Бакалаврын зэрэг эзэмшсэн мэргэжил нь магистрын чиглэлээс өөр байгаа нөхцөлд мэргэжлийн тэнхимээс санал болгосон зөрүү кредитийг судлахыг зөвшөөрвөл элсүүлнэ.
  • Сургалт нь ажлын өдрийн 16 цагаас хойш явагдана. Хичээлийн хуваарийн талаарх мэдээллийг элсэлтийн шалгалтын дүн гарсаны дараагаар элсэгчдэд мэдээлнэ.
  • Магистрын хөтөлбөрт элсэн суралцагч нь мэргэжлийн чиглэлээс хамааран профессоруудын төслийн багт орж ажиллах боломжтой.

Дэлгэрэнгүй мэдээллийг:  https://graduate.humanities.mn/  хаягнаас авна уу.

Оройн сургалтын бүртгэл

Бакалаврын оройн сургалтын онцлог, тавигдах шаардлага:

  • Тодорхой мэргэжлээр бакалаврын зэрэг эзэмшсэн иргэн 2 дахь мэргэжлийг эзэмших сонирхолтой нөхцөлд энэхүү хөтөлбөрт хамрагдаж болно.
  • Сургалтын мэргэжлийн чиглэлээс хамааран долоо хоногт 2 – 3 өдөр ажлын бус цагаар явуулна.
  • Энэхүү хөтөлбөрт хамрагдсанаар 2.5 жилийн хугацаанд бакалаврын зэрэг эзэмших боломжтой.
  • Хөтөлбөрт хамрагдах сонирхолтой иргэд тодорхой мэргэжлээр бакалаврын зэрэг эзмшсэн байх шаардлага тавина.

Дэлгэрэнгүй мэдээллийг:  https://graduate.humanities.mn/  хаягнаас авна уу.

Гадаад оюутны элсэлтийн бүртгэл

ХИС–ийн намрын улирлын хичээл 9 дүгээр сарын 1 – ны өдрөөс, хаврын улирлын хичээл 1  дүгээр сарын 25 – ны өдрөөс тус тус эхэлдэг бөгөөд шинээр элсэхийг хүсэгч нь дараах хугацаанд хүсэлтээ салбар сургуулийн захиргаанд ирүүлнэ.

Магистр, докторын зэрэг олгох хөтөлбөрт элсэх өргөдлийг

  • Намрын улиралд элсэх бол жил бүрийн 4 сарын 1 – ний өдрөөс 6 сарын 1 – ний хооронд
  • Хаврын улиралд элсэх бол жил бүрийн 9 сарын 1 – ний өдрөөс 11 сарын 1 – ны хооронд хүлээн авна.

Элсэхийг хүсэгч гадаад оюутны бүрдүүлэх материалууд:

  • Бүх шатны дипломын хуулбар (Англи, Монгол хэлээр хөрвүүлсэн)
  • Сургуульд элсэхийг хүссэн өргөдөл (англи хэлээр)
  • Гадаад оюутанд зориулсан анкет (татаж авах)
  • 3*4 хэмжээтэй цээж зураг 4 хувь
  • Оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдаж байгаа тохиолдолд хоёр сургуулийн хамтын ажиллагааны гэрээний хуулбар (англи хэлээр)
  • Бакалаврын зэрэг олгох хөтөлбөрт хамрагдаж байгаа нөхцөлд, суралцаж байсан хугацааны дүнгийн баримт (англи хэлээр)  
  • Эрүүл мэндийн шинжилгээний бичиг (сүүлийн 3 сарын дотор хийлгэсэн байх)
  • 2 – оос доошгүй профессорын тодорхойлолт (магистр, докторын хөтөлбөрт хамрагдах оюутанд хамаарах ба англи хэлээр бичигдсэн байна)
  • Гадаад паспортын хуулбар
  • Хэлний шалгалтын оноо (монгол эсвэл англи хэлний)
  • Банкны баталгаа, тодорхойлолт (англи хэлээр)

Гадаадын иргэдийг суралцуулах журам

Эрдмийн Зөвлөлийн 2013 оны 4-р сарын 04-ний өдрийн
хурлаар хэлэлцэж шинэчлэн батлав.

ГАДААДЫН ИРГЭДИЙГ СУРАЛЦУУЛАХ ЖУРАМ

НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
  1. Хүмүүнлэгийн Ухааны Их Сургууль /цаашид ХИС гэх/-д гадаадын иргэнийг оюутнаар элсүүлэн суралцуулахад энэхүү журмыг баримтлана.
  2. Энэхүү журам нь Монгол Улсын Боловсролын тухай хууль, БСШУ-ны сайдын 2001 оны 113 дугаар тушаалаар батлагдсан Монгол Улсын Дээд боловсролын байгуулагуудад гадаадын иргэдийг суралцуулах журам, ХИС-ийн дүрэм, дотоод журмыг үндэслэнэ.
  3. ХИС-д суралцах, мэргэжил дээшлүүлэх гадаадын иргэн нь /цаашид “суралцахыг хүсэгч” гэх/ Монгол Улсад мөрдөгдөж буй боловсролын агуулгын түвшин, стандарттай дүйцэх өмнөх шатны боловсрол эзэмшсэн байвал зохино.
ХОЁР. ЭЛСЭЛТ
  1. Суралцахыг хүсэгч нь элсэн суралцах анкетийг тус сургуулиас батлан гаргасан “ХИС-д суралцахыг хүссэн гадаадын иргэний өргөдөл” маягтын дагуу бэлтгэж ГХА-нд ирүүлнэ. Өргөдөлд дор дурдсан материалыг хавсаргасан байна.
  2. Гадаадын иргэнийг оюутнаар элсүүлэн суралцуулах асуудлыг гадаад харилцааны алба /ГХА/,сургалт, судалгааны хөгжил, аудитын үйлчилгээний алба /ССХАҮА/, Эрдмийн сургууль /ЭС/хариуцан ажиллана. Бүх шатны сургалтын элсэлтийг жил бүрийн 5 дугаар сарын 1-нээс 20, магистрантур, докторантурын элсэлтийг 1 дүгээр сарын 1-нээс 20,  9 дүгээр сарын 1-нээс 15-ны хооронд зохион байгуулна. Элсэлтийн шалгалт нь Монгол хэлний ярианы болон бичгийн шалгалт, мэргэжлийн шалгалтуудаас бүрдэнэ.
    • Хувийн өргөдөл
    • Гадаад паспортын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /3-аас дээш жилийн хүчинтэй хугацаатай байх/
    • Бүрэн дунд боловсролын үнэмлэх /эх хувь, нотариатаар гэрчлүүсэн хуулбар, монгол хэлнээ хөрвүүлж нотариатаар гэрчлүүлсэн албан ёсны хуулбар /
    • Бүх шатны боловсролын баримт бичиг /эх хувь, нотариатаар гэрчлүүсэн хуулбар, монгол хэлнээ хөрвүүлж нотариатаар гэрчлүүлсэн албан ёсны баталгаа/
    • Хэрвээ байгууллагын нэр дээр суралцах гэж буй бол тухайн иргэнийг Монгол улсад суралцахаар илгээж буй байгууллагын тодорхойлолт /Албан ёсоор баталгаажиж
    • Монгол Улсын Гадаад харилцааны яамаар дамжуулж авсан байх/
    • Эрүүл мэндийн бичиг /ХДХВ/ДОХ-ын шинжилгээний бичиг/
    • 3х4 хэмжээний 8 хувь зураг /Сүүлийн 6 сарын хугацаанд авахуулсан байх/
    • Элсэлтийн хураамж
  3. Гадаад харилцааны алба материалыг хүлээн авч хянаад шаардлага хангасан нөхцөлд ССҮАХА-д танилцуулна. ССҮАХАлба салбар сургуулиуд элсэлтийн шалгалтыг зохион байгуулж, элсэлтийн шалгалт өгөх зөвшөөрлийн хуудас олгож шалгалт авна. Шалгалтад тэнцсэн тохиолдолд тус сургуульд суралцах эрхийн бичиг олгоно.
  4. Суралцахыг хүсэгч нь Монгол хэлний ярианы болон бичгийн шалгалтаар мэдлэгийн түвшин нь  дундаас доош гэж дүгнэгдсэн тохиолдолд тухайн жилийн хичээл эхлэхээс өмнө 45 хоногийн Монгол хэлний төлбөртэй сургалтад хамрагдана.
  5. Тус сургуульд суралцах эрхийн бичиг олгогдсон суралцахыг хүсэгчийг ХИС-ийн захиралд танилцуулж суралцагчтай ГХА-ны дарга, харъяалах сургуулийн захиралтай гэрээ байгуулна. Гэрээ нь тус сургуулиас батлан гаргасан загварт үндэслэгдсэн байна.
  6. Суралцагч Гадаад оюутантай байгуулсан гэрээнд заасны дагуу сургалтын төлбөр, үйлчилгээний хураамжийг бүрэн төлж баримтыг хуулбарын хамт ГХХАГ-т тушаана.
  7. Суралцагчийг Монгол Улсын Иргэний эрүүл мэндийн тухай хууль, дүрэм, журамд заасны дагуу эрүүл мэндийн даатгалд даатгуулна. Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суралцагч өөрөө хариуцана. Суралцагчийг эрүүл мэндийн даатгалд даатгуулах үүргийг харъяалах сургуулийн захирал хүлээнэ.
  8. Суралцагчийн хүсэлтээр ХИС өөрийн оюутны дотуур байранд орох тохиолдолд  гэрээ хийж, төлбөртэйгөөр суулгана. Оюутны дотуур байрны ачаалал болон бусад шалтгаанаар ХИС-ийн оюутны дотуур байранд суугаагүй суралцагчид амьдрах байр, орон сууцаа олоход нь туслалцаа үзүүлнэ. Байр, орон сууц худалдан авах, хөлслөх зардлыг суралцагч өөрөө хариуцна.
ГУРАВ. ВИЗ, ОРШИН СУУХ ЗӨВШӨӨРӨЛ
  1. Гадаад харилцааны алба нь бүрдүүлсэн материал, суралцах эрхийн бичиг, суралцагчтай байгуулсан гэрээ, сургалтын төлбөрийн баримтыг үндэслэн тухайн суралцагчийн тус сургуульд суралцах эрхийн “S” ангиллаар орж ирэх зөвшөөрөл олгох хүсэлтийг БШУЯ, Гадаадын иргэн харъяатын асуудал эрхлэх газарт /ГИХАЭГ/ гаргана. Хүсэлтийн дагуу олгосон зөвшөөрлийг ГИХАЭГ-аар дамжуулан элсэгчийн харъяаллын консулын газарт явуулна.
  2. Суралцагч харъяа консулын газраас “S” ангиллын виз авч Монгол улсад ирэх бөгөөд ирснээс хойш 2 өдрийн дотор тус сургуулийн Гадаад харилцааны албанд бүртгүүлж, 7 хоногийн дотор ГИХАЭГ-т бүртгүүлнэ.
  3. Монгол Улсад орж ирснээс хойш 21 хоногийн дотор сургуулийн захирлын зөвшөөрлийн дагуу БСШУЯ, ГИХАЭГ-аас Монгол Улсад жилээр оршин суух зөвшөөрөл авна.

БШУЯ-наас оршин суух зөвшөөрөл авахад суралцагчийн бүрдүүлэх материалын жагсаалт

  • БШУЯ-нд хандсан албан бичиг /Сургуулийн суралцагчид оршин суух зөвшөөрөл хүссэн/
  • Сургуулийн сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийн /гэрчилгээний/ нотариатаар баталгаажуулсан хуулбар
  • Суралцагчаас элсэх шалгалт авч тэнцсэн тухай баталгаажсан баримт
  • Суралцагчийн эрүүл мэндийн бичиг /ХДХВ/ДОХ-ын шинжилгээний бичиг/
  • Суралцагчийн паспортын хуулбар /S ангиллын визтэй хуудасны хамт/
  • Зөвшөөрлийн хураамж 3000 төгрөг

ГИХАЭГ-аас оршин суух зөвшөөрөл авахад суралцагчийн бүрдүүлэх материалын жагсаалт

  • БШУЯ-аас олгох суралцах зөвшөөрөл
  • Сургуулийн оршин суух зөвшөөрөл хүссэн албан бичиг
  • Оршин суугаа засаг захиргааны тодорхойлолт
  • Хүчин төгөлдөр паспорт
  • Цээж зураг авахуулж хурууны хээгээ баталгаажуулсан байх
  • Зөвшөөрлийн хураамж /хураамжийн үнийг тухайн үеийн үнэлгээгээр тогтооно/.Одоо: шинээр авахад зөвшөөрлийн 41000 төгрөг+үнэмлэхний 17700 төгрөг төлнө.
  • Оршин суугчийн анкет /үнийг тухайн үеийн үнэлгээгээр тогтооно/. Одоо: 2000 төгрөг
ДӨРӨВ. СУРГАЛТ
  1. БШУЯ, ГИХАЭГ, ГХЯ-ны зохих зөвшөөрлийн дагуу Монгол улсад орж ирсэн суралцагчийг ГХА-аассуралцах сургуулийн захирал, тэнхимийн эрхлэгчид танилцуулна.
  2. Суралцагчийн харъяалан суралцах сургууль, тэнхим нь ХИС-ийн дүрэм, журам, сургалтын төлөвлөгөө, хичээлийн хөтөлбөрийн дагуу чанартай үйлчилгээ үзүүлэх асуудлыг хариуцна.
  3. Сургалтын үйлчилгээтэй холбоотой өргөдөл, гомдлоо суралцагч харъяалах бүрэлдэхүүн сургуулийн тэнхимийн эрхлэгч, захиралд гаргах бөгөөд харъяалах сургуулийн захирлын эрх хэмжээнд шийдвэрлэгдэх боломжгүй бол ХИС-ийн захиралд тавьж шийдвэрлүүлнэ.
  4. Суралцагч нэг хичээлийн жилд хоёр удаа буюу оюутны өвлийн болон зуны амралтаар өөрийн нутагтаа явах эрхтэй. Амралтаараа нутаг явахдаа суралцагч нь чөлөө олгохыг хүссэн өргөдөл, чөлөө олгохыг зөвшөөрсөн бүрэлдэхүүн сургуулийн захирал, албаны даргын гарын үсэг, суралцаж дууссан семестрийн дүнгийн жагсаалтын хамт Гадаад харилцааны албанд хүсэлт гаргах бөгөөд өргөдөл гаргаснаас 7-14 хоногийн дотор ГИХАЭГ-т хандсан гарах орох визний албан бичгийг хийж өгнө.
  5. “S” ангиллын виз бүхий суралцагч нь 90 хүртэлх хоногийн гарах орох визийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хугацаа хэтрүүлсэн тохиолдолд нэг жилийн ахин “S” ангиллын визний урилга явуулахгүй бөгөөд оюутантай байгуулсан “Оюутан суралцуулах гэрээ”-г цуцлах үндэслэл болно.
  6. Суралцагч оршин суух зөвшөөрлийн хугацаа дуусахаас 14 хоногийн өмнө Гадаад харилцааны албанд мэдэгдэж зөвшөөрлийн хугацаагаа сунгуулах материалыг бүрдүүлж өгнө. Хэрэв суралцагч хүндэтгэн үзэх шалтгаанаар визний хугацааг хэтрүүлэх тохиолдолд холбогдох баримтаа өргөдлийн хамт хугацаа дуусахаас 14 хоногийн өмнө тус сургуульд захидал, албан бичиг, факсаар мэдэгдсэн байна.
  7. Суралцагч энэхүү журмын 4.4 дэх хэсэгт заасан үндэслэлээс бусад гэнэтийн болон ар гэрийн гачигдал, судалгаа хийх зорилгоор хичээлийн дундуур нутаг буцах тохиолдолд үндэслэл бүхий өргөдөл гарган мэргэжлийн багш, тэнхим, сургуулийн зөвшөөрлийг авсан байна. Энэ тохиолдолд сургалцагчид нэг жилийн чөлөө олгоно.
  8. Суралцагч нь тухайн хичээлийн жилд сургуулийн Удирдах зөвлөлөөс тогтоосон сургалтын төлбөрийг хичээл эхлэхээс 14 хоногийн өмнө тус сургуулийн харилцах дансанд тушааж, баримтыг хуулбарын хамт Гадаад харилцааны албанд өгснөөр сургалтанд хамрагдах, номын сангаар  үйлчлүүлэх болон бусад үйлчилгээ авах эрх нь нээгдэнэ.
  9. Сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрт тусгаснаас гадуур өөрийн хүсэл сонирхлоор хөдөө орон нутагт болон бусад газарт зорчсонтой холбогдон үүсэх аливаа харилцаанаас бий болох хариуцлагыг суралцагч өөрөө хүлээнэ.
ТАВ. СУРАЛЦАГЧИЙГ ЧӨЛӨӨЛӨХ, ШИЛЖҮҮЛЭХ, ХАСАХ
  1. Суралцагчийн өөрийн хүсэлтээр сургуулиас чөлөөлөгдөх болон бусад сургуульд шилжин суралцах хүсэлтийг хэлэлцэн зөвшөөрсөн бүрэлдэхүүний сургуулийн саналыг үндэслэн ХИС-ийн захирлын тушаалаар түүнийг сургуулиас чөлөөлж БШУЯ, ГИХАЭГ-аас олгосон оршин суух зөвшөөрлийг хасуулж холбогдох зардлыг суралцагчаар гаргуулна.
  2. Суралцагч өөрийн хүсэлтээр сургуулиас чөлөөлөгдөх тохиолдолд хариуцсан сургуулийн сургалтын мэргэжилтний тодорхойлолт, захирлын тушаалыг үндэслэн судлаагүй үлдсэн хичээлийн багц цагийн төлбөрийг Санхүүгийн албанаас буцаан олгоно.
  3. Суралцагч Монгол Улсын Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн холбогдох зүйл, заалт, энэхүү журмын 4-р зүйлийн 4.6, 4.7 дахь хэсгийг зөрчсөн, оюутан суралцуулах тухай гэрээний сургуулиас хасах үндэслэл бүхий зүйл заалтыг зөрчсөн бол ХИС-ийн захирлын тушаалаар сургуулиас хасч БШУЯ, ГИХАЭГ-аас олгосон оршин суух зөвшөөрлийг хүчингүй болгуулна.  
  4. Суралцагч энэхүү журмын 5.3 дахь хэсэгт заасан үндэслэлээр сургуулиас хасагдсан тохиолд түүний судлаагүй үлдсэн хичээлийн цагийн төлбөрийг буцан олгохгүй.
ЗУРГАА. ТӨГСӨЛТ
  1. Бакалаврын суралцагч 4 жил, магистрантурын суралцагч 1.5-2 жил, докторантурын суралцагч 3 жил  суралцсан байна.
  2. Тухайн мэргэжлээр сургалтын төлөвлөгөөний дагуу суралцаж, сургалтын агуулгыг бүрэн эзэмшиж, зохих үнэлгээ авч төгсөж буй гадаадын төгсөгчийн дипломыг судласан кредит цагийг илтгэсэн хавсралтын хамт англи, монгол хэл дээр үйлдэж олгоно.
  3. Суралцагчийн кредит цагийн тооцоо, үнэлгээ, дипломын дүнг нэгтгэн гаргах ажлыг тухайн  салбар сургууль, сургалтын алба,сургуулийн захирал баталгаажуулна.
  4. Суралцах хугацаандаа сургалтын төлөвлөгөөний дагуу хичээлийн хөтөлбөрөө бүрэн судалж дуусгаагүй болон зэрэг хамгаалж чадаагүйн улмаас оршин суух хугацааг сунгах тохиолдолд суралцагч нэмж нэг жилийн сургалтын төлбөр төлнө.  
  5. Төгсөгчид Гадаад харилцааны албанаас олгох тойрох хуудсаар сургуультай тооцоо хийж диплом гардуулах өдрөөс 7 хоногийн өмнө СТМА-нд өгнө.
ДОЛОО. ХАРИУЦЛАГА
  1. Суралцагч Монгол Улсын Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн холбогдох зүйл, заалт, энэхүү журмын 4-р зүйлийн 4.6, 4.7 дахь хэсгийг зөрчсөн, оюутан суралцуулах тухай гэрээний сургуулиас хасах үндэслэл бүхий зүйл заалтыг зөрчсөн бол ХИС-ийн захирлын тушаалаар сургуулиас хасч БСШУЯ, ГИХАЭГ-аас олгосон оршин суух зөвшөөрлийг хүчингүй болгуулна.  
  2. Энэхүү журмын 7.1-дэх хэсэгт заасан зөрчлөөс бусад зүйл заалтыг зөрчсөн суралцагч нарт эхний удаад сануулж, 2 ба түүнээс дээш удаа зөрчсөн тохиолдолд сургуулиас хасах хүртэлх арга хэмжээ авна.