Дээшээ

Гадаадын хамтарсан сургалт / хөтөлбөрүүд


БНСУ-ын Радио, Телевизийн Их Сургуулийн хамтарсан 2+2 хөтөлбөр

БНСУ-ын Радио, Телевизийн Их Сургууль нь 1992 онд байгуулагдсан. 1998 онд Солонгосын Боловсролын Яамнаас Солонгос улсын шилдэг урлагийн их сургуулиар тодорч байсан. БНСУ-ын мэдээллийн технологи болон мультимедиа салбарт тэргүүлэгч их сургууль юм.

Хамтарсан 2+2 хөтөлбөрийн давуу тал

ХИС-ийн “График дизайн” мэргэжлийг сонгосон оюутнууд, I, IV –р курстээ ХИС-д, II, III-р курстээ БНСУ-ын Kuma-д суралцаж хоёр сургуулийн хос дипломтой төгсөх боломжтой юм.

Мэргэжлийн чиглэл:
  • Компьютерийн график дизайн
  • Реклам, зар сурталчилгаа
  • Animation (хөдөлгөөн дүрслэл, хүүхэлдэйн кино)
Давуу талууд:
  • Олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн хөтөлбөр
  • 2 Сургууль, 2 Диплом
  • Сургалтын төлбөрийн хөнгөлөлт (20%-80%)
Тавигдах шаардлага:
  • Элсэлтийн ерөнхий шалгалтын оноо ХИС-ийн босго оноог давсан
  • ХИС-ийн ур чадварын шалгуурт тэнцсэн. (зохиомж)
  • ХИС-ийн график дизайн мэргэжлийн 1-р курсын голч дүн (GPA) 3.0-аас дээш байх
  • ХИС-ийн мэргэжлийн англи хэлний түвшин тогтоох шалгалтанд тэнцсэн байх
  • Солонгос хэлний TOPIK-3 түвшинг хангасан байх

Хамтарсан 3+1 хөтөлбөр

Японы Акитагийн Олон Улсын Их Сургуультай хамтарсан

Акитагийн Олон Улсын Их Сургууль нь сургалтын бүхий л үйл ажиллагааг англи хэл дээр явуулдаг, дэлхийн 200 – аад их дээд сургуулиудтай оюутан солилцооны хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. Төгсөгчдийн ажил эрхлэлтийн түвшингээр Япон улсдаа хамгийн өндөрт тооцогддог, салбартаа тэргүүлэгч их сургууль юм.

Хамтарсан хөтөлбөр

Олон улсын харилцаа болон бизнесийн удирдлагын чиглэлээр суралцагч оюутнууд 4 жил суралцах хугацааныхаа 1 жилд нь Японы Акитагийн Олон Улсын их сургуульд суралцах бөгөөд суралцсан хугацааны кредит ХИС – д шууд тооцогдоно.

Давуу талууд:
  • Олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн хөтөлбөр
  • Сургалтын төлбөрийн 100 хувийн хөнгөлөлт
  • Мэргэжлийн англи хэл эзэмших чадвар
Тавигдах шаардлага:
  • Голч дүн 2.8 – аас дээш
  • TOEFL 500 – аас дээш оноо
Японы Шейгагийн Их Сургуультай хамтарсан

Шейгагийн Их Сургууль нь сургалтын бүхий л үйл ажиллагааг япон хэл дээр явуулдаг, Ази, Европын 50 гаруй их дээд сургуулиудтай оюутан солилцооны хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн ухааны чиглэлээр салбартаа тэргүүлэгч их сургууль юм.

Хамтарсан хөтөлбөр

Бизнесийн удирдлагын чиглэлээр суралцагч оюутнууд 4 жил суралцах хугацааныхаа 1 жилд нь Японы Шейгагийн их сургуульд суралцах бөгөөд суралцсан хугацааны кредит ХИС – д шууд тооцогдоно.

Давуу талууд:
  • Олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн хөтөлбөр
  • Сургалтын төлбөрийн 100 хувийн хөнгөлөлт
  • Мэргэжлийн япон хэл эзэмших чадвар
Тавигдах шаардлага:
  • Голч дүн 2.8 – аас дээш
  • Япон хэлний 2 – оос дээш түвшний мэдлэг