Дээшээ

Цагаан толгой


Хэл, соёлын сургууль

Түүхэн хураангуй

  • 1979 он МУИС-ийн бүрэлдэхүүнд Орос хэлний институт нэрээр байгуулагдсан.
  • 1982 он Орос хэлний багшийн дээд сургууль болж орчин цагийн орос хэл, утга зохиол, орчуулгын хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж эхэлсэн.
  • 1990 он Англи, , Герман, Франц, Хятад, Япон, Солонгос хэлний багш, орчуулагчийн хөтөлбөрүүдийг нээсэн.
  • 2004 он Орон судлал, олон улсын харилцааны хөтөлбөрийг сургалтад нэвтрүүлсэн.
  • 2014 он Хэл, соёлын сургуулийг Азийн хэл, соёлын тэнхим (Солонгос, Хятад, Япон хэл), Европын хэл, соёлын тэнхим (Герман, ФранцОрос хэл ), Англи хэл, соёлын тэнхимийн бүрэлдэхүүнтэй шинэчлэн зохион байгуулав.

Азийн хэл, соёлын тэнхим

Тус тэнхим нь хятад, япон, солонгос хэлний багш, орчуулагч чиглэлээр HSK, JLPT, TOPIK стандартыг баримтлан хөрвөх чадвартай мэргэжилтэн бэлтгэдэг. Үндсэн мэргэжлийн 281 оюутантай. 17 үндсэн багшийн бүрэлдэхүүнтэй сургалт явуулж байна. Нийт багш нарын 30 хувь нь эрдмийн зэрэг цолтой.

Европын хэл, соёлын тэнхим

Тус тэнхим нь Герман, Франц, Орос хэлний багш, орчуулагч чиглэлээр Европын олон хэлний суурь хөтөлбөрт заасан мэдлэг, чадвар, дадлыг олгох, хөрвөх чадвартай мэргэжилтэн бэлтгэх зорилго тавин ажиллаж байна. Үндсэн мэргэжлийн 142 оюутантай. 10 үндсэн багшийн бүрэлдэхүүнтэй сургалт явуулж байна. Багш нарын 20 хувь нь эрдмийн зэрэг цолтой. Орос хэлний багш, орос хэлний орчуулагчийн бакалаврын зэрэг олгох сургалтын хөтөлбөр нь Боловсролын магадлан итгэмжлэх Үндэсний зөвлөлөөр хүлээн зөвшөөрөгдсөн юм.

Англи хэл, соёлын тэнхим

Тус тэнхим нь Англи хэлний багш, орчуулагч чиглэлээр Европын олон хэлний суурь хөтөлбөр (Common European Framework of Reference for languages: learning, teaching, assesment)-т заасан мэдлэг, чадвар, дадлыг олгох, хөрвөх чадвартай мэргэжилтэн бэлтгэх зорилготой ажиллаж байна. Үндсэн мэргэжлийн 200 оюутантай. 22 үндсэн багшийн бүрэлдэхүүнтэй сургалт явуулж байна. Нийт багш нарын 9 хувь нь эрдмийн зэрэг цолтой. Англи хэлний багш, англи хэлний орчуулагчийн бакалаврын зэрэг олгох сургалтын хөтөлбөр нь Боловсролын магадлан итгэмжлэх Үндэсний зөвлөлөөр хүлээн зөвшөөрөгдсөн.

Санал болгож буй хөтөлбөрүүд

 

Бакалаврын хөтөлбөр

  • Багш, гадаад хэлний боловсрол (Англи, Герман, Франц, Орос, Хятад, Солонгос, Япон)
  • Гадаад хэлний орчуулга (Англи, Герман, Франц, Орос, Хятад, Солонгос, Япон)
  • Хэл шинжлэл

Магистрын хөтөлбөр

  • Боловсрол судлалын магистр
  • Хэл шинжлэлийн магистр
  • Боловсрол судлал
  • Хэл шинжлэл
  • Соёл судлал
  • Орчуулга судлал
  • Уран зохиол судлал
  • Монгол судлал

Докторын хөтөлбөр

  • Боловсрол судлал
  • Хэл шинжлэл

Холбоо барих хаяг:

ХЭЛ, СОЁЛЫН СУРГУУЛЬ
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 8-р хороо, 14200,
Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-20
Шуудангийн салбар-46, хайрцаг-53
Утас: 976-11-325 121
Факс: 976-11-322 702
И-мэйл: languageandculture@humanities.mn
Вэб сайт: www.humanities.mn

Бизнесийн сургууль

Бизнесийн удирдлагын тэнхим

Өнөөгийн байдлаар тус тэнхим нь үндсэн 10 багшийн бүрэлдэхүүнтэйгээр бизнесийн удирдлагын бакалаврын сургалтыг явуулж байна. Цаашид бизнесийн удирдлагын чиглэлээр магистрын болон докторын түвшний сургалтыг явуулахад бэлэн болоод байна. Тэнхимийн нийт багш нарын 40 хувь нь доктор, профессор цолтой, 50 хувь нь гадаадын их дээд сургуульд магистрын болон докторын зэрэг хамгаалсан. Багш нар сургалтын чанарт анхаарахын зэрэгцээ, мэргэжлийн чиглэлийн дагуу судалгаа шинжилгээний ажил амжилттай гүйцэтгэн, сүүлийн жилүүдэд олон улсын түвшинд хэд хэдэн бүтээл хэвлүүлж, олны хүртээл болгоод байна.

Тус тэнхим нь 13 удаагийн төгсөлтөөр жилд 150–180 оюутныг хөдөлмөрийн зах зээлд бэлтгэн гаргасан байна. Төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийг төгсөлтөөс хойшхи 6 сарын дунджаар авч үзэхэд, 70 хувьтай байгаагаас гадна үргэлжлүүлэн магистрын болон докторын түвшний сургалтад хамрагдагчдын тоо жил тутам өсч байна.

Санхүү менежментийн тэнхим

Санхүү менежментийн тэнхим нь анх 1999 онд тухайн үеийн Нийгмийн ухааны сургуулийн Бизнесийн удирдлагын тэнхимийн хүрээнд үүсч, Санхүүгийн менежмент мэргэжлийн бакалаврын хөтөлбөрөөр элсэлт авсан юм. Бизнесийн удирдлагын тэнхим нь 2007 оноос Бизнесийн сургууль болон өргөжиж, харьяа тэнхимүүдийг байгуулахад Санхүү менежментийн тэнхим нь бие даасан статустайгаар үйл ажиллагаа явуулах болсон. Санхүү менежментийн тэнхимийн үйл ажиллагаа жил бүр өргөжин тэлж, санхүү, банк, нягтлан бодох бүртгэл мэргэжлээр үндэсний болон олон улсын хэмжээнд өрсөлдөх чадвартай олон зуун төгсөгчийг хөдөлмөрийн зах зээл дээр бэлтгэн гаргасаар байна. Одоогийн байдлаар бакалаврын түвшний сургалтыг 3 чиглэлээр явуулж, тэдгээрт нийтдээ 300 гаруй оюутан суралцаж байгаа нь тэнхимийн үйл ажиллагааны цар хүрээг харуулах нэг үзүүлэлт болсон байна.

Төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийг төгсөлтөөс хойших 6 сарын дунджаар авч үзэхэд, 80 хувьтай байгаагаас гадна үргэлжлүүлэн магистрын болон докторын түвшний сургалтад хамрагдсан болон хамрагдаж буй төгсөгчдийн тоо жил бүр нэмэгдэж байна.

Тус тэнхим нь үндсэн 4 багшийн бүрэлдэхүүнтэйгээр санхүү, банк, нягтлан бодох бүртгэлийн бакалаврын болон магистрын түвшний сургалтыг явуулж байна. Тэнхимийн багш нар нь сургалтын чанарт анхаарахын зэрэгцээ, судалгаа шинжилгээний ажлуудыг амжилттай гүйцэтгэж байна.

Хэрэглээний математик, эконометриксийн тэнхим

        ХИС-ийн Бизнесийн сургуулийн Эдийн засгийн онолын тэнхимийг 2009 онд Бизнесийн удирдлагын тэнхимээс биеэ даалган байгуулсан. 2014 онд оюутанд онолын мэдлэг, практик ур чадварыг хослуулан эзэмшүүлэх зорилгоор хичээлийн агуулга, стандартыг шинэчлэн тэнхимийн нэрийг “Хэрэглээний математик, эконометриксийн тэнхим” болгож өөрчилсөн. Тус тэнхимээс ХИС-ийн нийт оюутанд зориулан эдийн засаг, математик, статистикийн төрлийн бүх хичээлийг заадаг.

        Хэрэглээний математик, эконометриксийн тэнхим нь 6 үндсэн багштайгаар олон улсын эдийн засаг хөтөлбөрөөр мэргэжилтэн бэлтгэдэг.. Өнгөрсөн хугацаанд Олон улсын эдийн засаг хөтөлбөрөөр 3 удаа, Олон улсын эдийн засаг-Орчуулагчийн давхар хөтөлбөрөөр 2 удаа төгсөлт хийлээ. Манай олон төгсөгч бизнесийн томоохон байгууллага, банк санхүүгийн салбар, Сангийн яам, Монгол банк зэрэг төрийн байгууллагад хүчин зүтгэж, хэд хэдэн төгсөгч өндөр хөгжилтэй улс оронд мэргэжил дээшлүүлэхээр суралцаж байна..

        2014 онд ХИС сонгох системд шилжсэнтэй холбоотойгоор сургалтынхаа хөтөлбөрийг шинэчилснээр оюутнууд эдийн засаг, олон улсын эдийн засаг, бизнесийн эдийн засаг гурван хөтөлбөрөөс өөрийн хүсэл сонирхлын дагуу сонгон суралцах боломжтой болсон.

        Тус тэнхим сургалт судалгааны ажлын хүрээнд “Эрдэм шинжилгээ, судалгаа – хөрвөх чадвартай мэргэжилтэн”  зарчмыг баримталж ажилладаг.

Экологи- аялал жуулчлалын менежментийн тэнхим

Аялал жуулчлал-Экологийн менежментийн тэнхим 2007 онд байгуулагдсан. Чөлөөт эдийн засгийн тогтолцоонд шилжсэний дараах үеийн нөхцөл байдал, гадаад хэлтэй аялал жуулчлалын мэргэжилтэн бэлтгэх нийгмийн захиалга хэрэгцээг дагаж анх 1994 онд Нийгмийн ухааны тэнхимийн харъяанд “Орчуулагч-Аялал жуулчлалын мэргэжилтэн” (япон хэлтэй) бэлтгэх бакалаврын хөтөлбөр нээснээр Монголдоо аялал жуулчлалын мэргэжилтэн бэлтгэж эхэлсэн анхны сургуулиудын нэг болсон юм.

2003 оноос байгаль хамгаалал экологи, хүрээлэн буй орчны менежмент мэргэжлээр мэргэжилтэн бэлтгэж эхэлсэн. Тус тэнхим нь 6 үндсэн, 1 арга зүйч нийт 7 багшийн бүрэлдэхүүнтэйгээр Аялал жуулчлалын менежмент,  хүрээлэн буй орчин судлал, экологи байгаль хамгаалал, байгалийн ухааны багш хөтөлбөрөөр мэргэжилтэн бэлтгэж байна. Тэнхимийн багш нар эдгээр хөтөлбөрийн сургалтын хөтөлбөр, стандарт, агуулгыг боловсруулан сургалт судалгаа эрхэлдэг. Ийнхүү ХИС нь 21 дэх жилдээ аялал жуулчлалын дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэж 18 удаагийн, байгаль хамгаалал, хүрээлэн буй орчны менежмент-экологийн дээд боловсролтой мэргэжилтэн 8 удаагийн төгсөлтөөр нийт 700 орчим мэргэжилтэн төгсгөж, улс орны хөгжилд хувь нэмрээ оруулж байна.

        Манай хамт олон энэ хугацаанд аялал жуулчлалын дээд боловсролын салбарт өөрийн орон зай, байр суурийг бий болгож чадсан юм. Үүнийг манайд суралцаж буй оюутнуудын сурлагын болон эрдэм шинжилгээний чиглэлээр тогтвортой үзүүлж буй амжилт, төгсөгчдийн ажлын байрны эрэлт, зэрэглэл, эзэлж буй байр суурь зэрэг олон үзүүлэлт батална. Энэ хугацаанд бид экологи, аялал жуулчлалын сургалт судалгааг зэрэгцүүлэн хөгжүүлэхийг чухалчлан анхаарч, сургалтын чанарыг тогтвортой дээшлүүлсний нэгэн баталгаа нь Монгол улсад Дээд боловсролын чанарын шалгуур хэмээн тооцож буй Хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийг тус тэнхим нь “Аялал жуулчлалын менежмент” бакалаврын хөтөлбөрөөр 2011 онд ХИС болон Аялал жуулчлалын салбартаа анх удаа авсан юм.

Холбоо барих хаяг:

Бизнесийн сургууль
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 8-р хороо, 14200,
Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-20
Шуудангийн салбар-46, хайрцаг-53
Утас: 976-11-318 524
Факс: 976-11-322 702
И-мэйл: business@humanities.mn
Вэб сайт: www.humanities.mn

Мэдээлэл, харилцааны менежментийн сургууль

Компьютерийн програм хангамжийн тэнхим

Мэдээллийн технологийн хөгжлийн хурдцыг даган энэ зах зээлд ажиллах мэргэжилтэн бэлтгэх зорилготойгоор 2000 онд сургалтын цар хүрээгээ өргөтгөх явцад компьютер програм хангамжийн тэнхимийг шинээр байгуулж, харъяанд нь компьютерийн програм хангамжийн чиглэлээр баакалаврын зэрэг олгох хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн.  Хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд тулгуурлан:  

  • 2002 онд “Мэдээллийн системийн удирдлага”,
  • 2004 онд “Компьютерийн график дизайн”,
  • 2006 онд “Компьютерийн техник хангамж”,
  • 2010 онд “Мэдээлэлзүйн багш” зэрэг мэргэжлийн бакалаврын хөтөлбөрөөр элсэлт авч эхэлсэн байна. Төгсөн гарч буй мэргэжилтний гадаад хэлний боловсролыг ажлын байрны шаардлагад нийцүүлэх үүднээс бүх мэргэжлийн хөтөлбөрийг мэргэжлийн англи хэлтэй байхаар боловсруулсан нь ХИС-ийн бусад их, дээд сургуулиас ялгарах онцлог юм. Сургалтын уялдаа холбоог бэхжүүлэх, залгамж чанарыг хадгалах, сургалтын чанар, үр өгөөжийг дээшлүүлэхийн тулд шинжлэх ухааны багтаамжийг өргөжүүлэх, шинжлэх ухаан  хоорондын интеграцид түшиглэн прагматик чиглэлийг түлхүү хөгжүүлэх зорилтыг хэрэгжүүлж ирлээ.

Компьютерийн техник хангамж, сүлжээний тэнхим

2010 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн Компьютерийн техник хангамж, сүлжээний тэнхим 5 хүний бүрэлдэхүүнтэй. Тэнхимийн бүх эрдэмтэн багш нар эрдмийн зэрэг цолтой, эрдэм шинжилгээ судалгааны ажлын арвин их туршлагатай Бид өөрсдийн мэдлэгийг оюутан залууст хүргэх, сурах эрмэлзлийг нь нэмэгдүүлж, төлөвшүүлэх, бие даан суралцах чадварыг хөгжүүлэхийг зорьж байна.

Тэнхим нь орчин үеийн зах зээлийн эрэлт хэрэгцээ болон  бүртгэл, мэдээллийн нэгдсэн тогтолцооны шаардлагыг харгалзан төр, бизнесийн  байгууллагуудад зориулан мэргэжилтэн бэлтгэх үүднээс судалгаа-шинжилгээний тодорхой сэдэвт тулгуурлан  сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөг хэрэгжүүлдэг. Мөн түүнчлэн мэдээллийн технологийн хөгжлийн салшгүй хэсэг болсон техник технологийн чиглэлд хосолсон мэргэжил олгох зорилгоор компьютерийн техник хангамж, сүлжээний мэргэжилтэн бэлтгэдэг.

Сэтгүүл зүй,  медиатехнологийн тэнхим

Орчин үеийн мэдээллийн технологид суурилсан олон нийтийн харилцаа, сэтгүүл зүйн сургалтын хөтөлбөрийг Монголд анх удаа Сэтгүүл зүй, медиатехнологийн тэнхим хэрэгжүүлж  байна. Манай сургууль 1994 оноос сэтгүүлч мэргэжлээр боловсон хүчин бэлтгэж эхэлсэн юм. Энэ туршлагадаа тулгуурлан өөрчлөлт шинэчлэлийг амжилттай өрнүүлж байна. Эрдмийн зэрэг цолтой, олон жилийн ажлын дадлага туршлагатай эрдэмтэн багш нар тус тэнхимд ажиллаж, оюутанд орчин үеийн мэдээллийн технологид суурилсан сэтгүүл зүйн мэдлэг олгох, суралцагчид өөрсдөө мэдлэг  бүтээхэд идэвхтэй оролцох боломжийг бүрдүүлэхэд голлон анхаардаг юм.

Тус тэнхимээс Монголын сэтгүүлч бэлтгэдэг их, дээд сургуулиудын оюутнуудын дунд “Алтан үзэг” улсын наадмыг жил бүр зохион явуулдаг нь ирээдүйн сэтгүүлчдэд мэргэжлийн ур чадвараа сорих боломж олгодог.

Холбоо барих хаяг:

Мэдээлэл харилцааны менежментийн сургууль
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 8-р хороо, 14200,
Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-20
Шуудангийн салбар-46, хайрцаг-53
Утас: 976-11-318 524
Факс: 976-11-322 702
И-мэйл: ICT@humanities.mn
Вэб сайт: www.humanities.mn

Олон улсын харилцаа, нийгэм судлалын сургууль

Олон улсын харилцааны тэнхим

ОУХНСС-ийн эх үндэс болсон Олон улсын харилцааны тэнхим нь БСШУЯ-наас баталсан сургалтын хөтөлбөрийн дагуу олон улсын харилцаа, гадаад харилцааны мэргэжилтэн бэлтгэх зорилгоор 2007 онд ХИС-ийн Хэл, соёлын сургуулийн бүрэлдэхүүнд байгуулагдан үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн юм. ХИС нь Гүн ухаан, соёл иргэншлийн тэнхимийн дэргэд 2003 оноос Иргэншил судлал-гадаад харилцааны мэргэжилтэн, 2004 оноос гадаад харилцааны менежер-орчуулагч, олон улсын харилцааны мэргэжилтэн мэргэжлийн чиглэлээр сургаж эхэлсэн.. Эдгээр мэргэжлийн анги нь мэргэжлийн чиглэлийн дагуу Олон улсын харилцааны тэнхимд харьяалагдан сургалт явуулж, судалгаа хийж байна. Магистр, докторт үргэлжлүүлэн суралцагч төгсөгчдийн тоо олширч байна. Сүүлийн 5 жилд амжилттай төгсөгчдөөс гадаад, дотоодод магистрт 52 төгсөгч суралцаж буй нь өндөр үзүүлэлт юм.

  Дэлхийн эдийн засаг, Олон улсын байгууллага хоёр хичээлийн хөтөлбөрийг англи хэлээр зааж байна.

Нийгмийн ухааны тэнхим

Тус тэнхим нь 1999 онд Гүн ухаан, Соёл иргэншлийн тэнхим, 2009 оноос Нийгмийн ухааны тэнхимийн зохион байгуулалтаар үйл ажиллагаа явуулж байна. 2007 онд сэтгэл судлалын бакалаврын мэргэжлийн хөтөлбөрийг шинээр нээн сургалт явуулж эхэлсэн юм. 2014-2015 оны хичээлийн жилд тус тэнхимд нийт үндсэн дөрвөн багш ажиллаж, сэтгэл судлалын мэргэжлээр 87 оюутан суралцаж, тэнхимийн бус ХИС-ийн 3125 оюутныг хамруулан үйл ажиллагаа явуулж байна.  2013-2014 оны хичээлийн жилд 14 оюутан суралцаж төгссөн. Төгссөн оюутны голч дүн 2.3, 2014 онд төгсөгчдийн 91% нь зургаан сарын дотор ажлын байртай болсон нь өндөр үзүүлэлт юм.

Тэнхимийн зорилго нь нийгэм хүмүүнлэгийн шинжлэх ухааны онол, арга зүйн зөв баримжаалалтай, судалгааны арга зүйг сайтар эзэмшсэн, чадварлаг мэргэжилтэн нэн хэрэгцээтэй байгааг ухамсарлаж, мэргэжлийн мэдлэг, чадвараас гадна оршин амьдарч буй цаг үе, нийгмийн нөхцөл байдалд зөв үнэлэлт дүгнэлт өгөх чадвартай, аливааг олон урьгалч агуулгаар ойлгон бусдын үзэл бодлыг хүндэтгэн зөвшилцөж оновчтой шийдвэр гаргадаг, эх оронч үзэлтэй, хүмүүнлэг ёсыг дээдэлсэн боловсролтой иргэнийг бэлтгэхэд оршино.

Холбоо барих хаяг:

Олон улсын харилцаа, нийгэм судлалын сургууль
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 8-р хороо, 14200,
Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-20
Шуудангийн салбар-46, хайрцаг-53
Утас: 976-11-318 524
Факс: 976-11-322 702
И-мэйл: internationalstudies@humanities.mn
Вэб сайт: www.humanities.mn

ХИС-ийн Дархан салбар сургууль

Мэдээлэл харилцаа менежментийн тэнхим

Мэдээлэл харилцаа менежмент, боловсрол судлалын тэнхим нь 2011 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж байна.

Нийт багшлах боловсон хүчин: 10

Магистр: 10

Хэл шинжлэл, соёлын тэнхим

Хэл шинжлэл соёлын тэнхим нь 2000 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж байна.

Нийт багшлах боловсон хүчин: 16

Доктор: 2

Профессор :1

Магистр: 8

Гадаадын: 5 мэргэжилтэн

Холбоо барих хаяг:

ДАРХАН САЛБАР СУРГУУЛЬ
Дархан сум 12-р баг, Дархан-Уул, Монгол улс
Шуудангийн хайрцаг: 933, 45040
Утас: 976-7037 4266
И-мэйл: darkhan@humanities.mn
Вэб сайт: www.humanities.mn

ХИС-ийн харьяа БИЛИГ ДЭЭД СУРГУУЛЬ

Эрх зүйн тэнхим

Тус тэнхим нь Монгол улсын хууль тогтоомж, сургуулийн дотоод дүрэм, журам заавар, чиглэлийг удирдлага болгон сургуулийн бүх шатны сургалтын төлөвлөгөөнд тусгасан эрх зүйн ерөнхий суурь мэдлэг олгох, мэргэшүүлэх, дадлагажуулах үндсэн гурван  чиглэлээр хэрэгжүүлж байна.

Тэнхимийн сургалт нь сургалтын төлөвлөгөөний дагуу хичээл тус бүрийн хөтөлбөрийн стандарт, цаг сэдвийн төлөвлөгөө, лекц, семинар, дасгалын удирдамж, тест бодлого, хяналтын асуулт, үзүүлэн тараах материал, бие даан суралцах ажлын сэдэв, график, сургалтын бусад /CD, DVD, аудио, видео бичлэг/ хэрэглэгдэхүүнийг тусгасан “хичээлийн иж бүрдэл” – ийг багш бүр боловсруулан мөрдөж байна.  Эрх зүйч мэргэжлээр суралцаж байгаа оюутан нь   танилцах болон үйлдвэрлэлийн дадлагыг сургуулийн захирлын батламжилсан тусгай хөтөлбөрийн дагуу төв орон нутгийн хууль хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий байгууллагуудын тусламж, дэмжлэгтэйгээр мэргэжлийн багш нар удирдан, зохион байгуулж, дадлагын тайланг оюутан – суралцагч бүрээр хамгаалуулан дүгнэж, багц цагийн үнэлгээ тооцдог.

Сургуулийн эрдмийн зөвлөлөөр батлагдсан багшийн хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд тэнхимийн багш бүр өөрийн мэдлэг, боловсрол, ур чадварыг хөгжүүлэх хувийн төлөвлөгөөтэй ажиллаж жил бүр эрдэм, шинжилгээний илтгэл, өгүүлэл 1 – 2 бичиж, өөрийн болон бусад их, дээд сургуулиуд, хууль зүйн салбар, байгууллагаас зохион байгуулдаг эрдэм шинжилгээний хуралд байнга оролцож байна. Тэнхим хамт олноор багш, оюутан, магистрантурын эрдэм судалгааны ажлыг хэлэлцэн үнэлгээ, дүгнэлт, заавар, зөвлөмж өгч, удирдан чиглүүлж ажилласнаар эрдэм шинжилгээний ажлын чанарыг дээшлүүлэхэд ахиц гарч байна.

2012 онд сургуулийн эрдмийн зөвлөлийн дэргэд байгуулагдсан “Судалгаа шинжилгээний төв” –ийн үйл ажиллагааг мэргэжлийн тэнхимийн хувьд дэмжиж, идэвхтэй хамтран ажиллаж байна.

Түүнчлэн эрх зүйч мэргэжлээр суралцаж буй оюутан суралцагсдын сонгосон мэргэжлээрээ бахархах, ирээдүйнхээ зорилго чиглэлийг зөв тодорхойлох сонирхол, чиг баримжаа бий болгох, эрх зүйн өөрчлөлт, шинэчлэлийн үзэл баримтлалыг таниулах, чөлөөт цагаа сурч боловсроход чиглүүлэх, оюутны бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, шинэлэг санааг дэмжих зорилгоор тэнхимийн дэргэд “Арга билиг” оюутны хөгжлийн багийг өөрсдийнх нь санаачилгаар зохион байгуулж, үйл ажиллагааг нь тэнхимийн багш нар мэргэжлийн удирдлагаар ханган ажилладаг.

Хэл, соёлын тэнхим

Билиг дээд сургуулийн гадаад хэлний тэнхимийг 2000 онд байгуулж, Англи-Орос хэлний багшийн анги, Монгол-Англи хэлний багшийн анги, түүнчлэн тус сургуулийн Олон улсын болон гадаад харилцааны ажилтан, Олон улсын эдийн засагч, Эрх зүйч, Олон улсын эрх зүйч, Аялал жуулчлал-орчуулагч, мэргэжлийн ангиудын англи хэлний сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөг боловсруулан англи, орос, хятад, герман, франц, монгол хэлний нийт 12 багштайгаар сургалт явуулж байна. Хэл бичгийн ухааны болон хэл шинжлэлийн доктор 4, докторант багш 4, магистр багш 3,  магистрант багш 1 ажиллаж байна.

Тус тэнхим нь багшийн мэргэжлээр суралцагчдад ерөнхий англи хэл, англи монгол хэлний онол, орчуулга, орон судлал, харьцуулсан хэл зүй, боловсрол судлал, багшийн ур чадвар ёс зүй-гоо зүй, гадаад хэл заах арга зүй, өрнийн ба английн уран зохиол, хэл шинжлэлийн удиртгал, англи монгол хэлний авиа зүй, үгзүй, өгүүлбэр зүй, найруулга зүй, монгол хэлний түүхэн хэл зүй, монгол бичиг, бичиг үсгийн түүх, монгол ардын аман зохиол, орчин цагийн монгол хэл, утга судлал, соёл судлал зэрэг хичээлийг, 1-р дамжааны оюутнуудад Ерөнхий англи хэл буюу Англи хэл I, II хичээлийг, Олон улсын эрх зүйч, Эрх зүйч, Гадаад харилцааны ажил, Аялал жуулчлал менежмент, Олон улсын эдийн засагч мэргэжлээр сурч буй 2-4 р дамжааны оюутанд  мэргэжлийн англи хэл  (хуулийн англи хэл, аялал жуулчлал, бизнес орчуулга, дипломат орчуулга) хичээлийг үе шат системтэй зааж байна. Оюутан орос, хятад, франц, герман  хэлийг өөрсдийн хүсэл сонирхлын дагуу сонгон судалдаг. Анхан, дунд шатны түвшинд тухайн сонгосон хэлийг эзэмшүүлэх, хэл соёлын арга хэмжээнд идэвхтэй оролцуулан судалж буй хэлнийх нь онцлог, угсаатны зүй, соёл, зан заншилтай танилцуулах, улмаар энэхүү сонгон судалж буй хэлнийхээ мэдлэгийн түвшинг бие даан дээшлүүлэх, олон улсын шалгалт өгч тухайн оронд мэргэжлээ дээшлүүлэх, мэргэжлээрээ сонин сэтгүүл, интернэт бусад эх сурвалжаас мэдээлэл олж авах, боловсруулах, ашиглах чадвартай болох нь сонгон судлах хичээлийн зорилго юм.

Эдийн засгийн тэнхим

Тус тэнхим нь төр, хувийн хэвшил, дотоод гадаадын байгууллагад ажиллах эх оронч, зөв төлөвшил, ёс суртахуунтай, эрдэм мэдлэгтэй, олон улсын зах зээлд өрсөлдөх чадвартай боловсон хүчинг бэлтгэхийг зорж байна.

Монгол улсын эдийн засаг, гадаад харилцаа өргөжин хөгжихийн хэрээр энэ чиглэлээр мэргэшсэн боловсон хүчин бэлтгэх шаардлага улам бүр өсөн нэмэгдэж байгаа билээ.

Олон улсын харилцааны тэнхим нь Олон улсын эдийн засаг, Олон улсын болон гадаад харилцааны ажилтан, Аялал жуулчлал–орчуулагч мэргэжлээр сургалт явуулж байна.

Тус тэнхим нь шинжлэх ухааны доктор, профессор багшаар ахлуулан нийт 7 багшийн бүрэлдэхүүнтэй (Шинжлэх ухааны доктор, профессор багш 1, Докторант багш 3, Магистр багш 3)  ажиллаж  байна.

Гадаад харилцаа, Олон улсын эдийн засаг, Бизнесийн удирдлага, Банк санхүү, Аялал жуулчлалын чиглэлээр судалгааны ажил явуулдаг. Багш нар онол, практикийн мэдлэгээ байнга дээшлүүлж, оюутны эрдэм шинжилгээний ажил, бакалавр магистрантурын судалгааны ажлыг удирдан чиглүүлж, эрдэм шинжилгээ судалгааныхаа ажлын үр дүнг бусад тэнхимийн судлаач багш нарын хэлэлцүүлэгт  оруулдаг.

Холбоо барих хаяг:

БИЛИГ ДЭЭД СУРГУУЛЬ
Залуучуудын өргөн чөлөө, Сүхбаатар дүүрэг 8-р хороо,
Улаанбаатар хот, Монгол улс
Утас: +976-11-321 942
Факс: +976-11-321 942
И-мэйл: bilig@humanities.mn
Вэб хуудас: www.humanities.mn

ХИС-ийн харъяа ДАЛАЙВАН ДЭЭД СУРГУУЛЬ

Эдийн засаг менежментийн тэнхим

Нийгмийн хэрэгцээ шаардлагыг хангахуйц мэдлэг, ур чадвар бүхий  бүтээлчээр сэтгэдэг, зөв хандлагатай, хариуцлагатай мэргэжилтэнг бизнесийн удирдлага  болон нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр  бэлтгэнэ.

Гадаад хэлний  тэнхим

Зах зээлийн өрсөлдөөнд хөрвөх  чадвартай, оюунлаг, бүтээлч мэргэжилтэн бэлтгэхийн тулд оюутан бүрт эх хэл болон гадаад хэлний цогц мэдлэг олгохын хамт ёс суртахууны хувьд  хүн ёсонд төлөвшүүлэхэд оршино.

Компьютер, мэдээлэл зүйн тэнхим

Сургалтын технологийг орчин үеийн мэдээлэл холбооны технологиор баяжуулан, оюуны эрэлт хэрэгцээг хангахуйц, онолын өндөр мэдлэгтэй хөрвөх чадвартай мэргэжилтэн бэлтгэхэд оршино.

Газарзүй, аялал жуулчлалын тэнхим

Тогтвортой хөгжлийн бодлогыг хангахад нийцсэн Экологи, Аялал жуулчлалын мэргэжлийн чиглэлээр тасралтгүй хөгжигч, чадварлаг мэргэжилтэн бэлтгэнэ.

Холбоо барих хаяг:

ДАЛАЙВАН ДЭЭД СУРГУУЛЬ
Шуудангийн хайрцаг 312 Хөвсгөл аймаг, Монгол улс
Утас: +976-7038-8888
И-мэйл : dalaivan@humanities.mn
Вэб хуудас: www.humanities.mn

Захиргааны нэгжүүд