Дээшээ

Хүний нөөц


Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийн дүрмээс …

Арав. Хүний нөөцийн албаны чиг үүрэг

10.1.  Хүний нөөцийн албаны даргаар хүний нөөцийн менежментийн чиглэлийн мэргэжилтэй, магистр болон түүнээс дээш зэрэгтэй, тухайн салбарыг тэргүүлэх мэргэжилтнийг ажиллуулна.

10.2.  Сургуулийн хүний нөөцийн бодлого, төлөвлөлт, хэрэгцээ хангалт, хүний нөөцийн дэлгэрэнгүй судалгаа гаргах

10.3.  Сургуулийн бүтэц зохион байгуулалт, хэлтэс, тэнхим, ажиллагсдын орон тооны давхардлыг хянах, арилгах

10.4.  Ажиллагсдын цалин хөлс, шагнал урамшууллын талаар санал боловсруулж оруулах, шийдвэрлэх

10.5.  Сургуульд шинээр орж байгаа багш ажилчдыг сонгон шалгаруулж авах ажлыг зохион байгуулах

10.6.  Сургуулийн ажиллагсдын ажлын төлөвлөгөө тайланг нэгтгэн гаргаж, гүйцэтгэх удирдлагыг мэдээллээр хангах

10.7.  Албан тушаалын ажлын байрны тодорхойлолтонд тусгасан ажил үүргийг гүйцэтгэнэ.