Дээшээ

Бидний тухай


Манай Бизнесийн Сургууль нь 1999 онд Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийн бүрэлдэхүүнд байгуулагдсан бөгөөд 2003 оноос эхлэн зах зээлд бизнесийн удирдлага, санхүүгийн удирдлага, экологийн менежментийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэн гаргасан. Бид оюутантайгаа хамтран шинэ боломжийг бий болгоно. Хүний хэрэгцээ хязгааргүй хэмээн үндсэн тавилтай зах зээлийн эдийн засгийн нийгэмд хэрэгцээг хангах бизнесийн орон зай өөрөө хязгааргүй юм. Тиймээс бид бизнесийн боломж хязгааргүй гэж үздэг бөгөөд манай төгсөгчид энэхүү хязгааргүй боломжийг тасралтгүй бий болгоно гэдэгт бид итгэдэг.

ХИС-ийн Бизнесийн сургууль нь эдийн засаг, удирдахуйн ухааны чиглэлээр глобал зах зээл дээр өрсөлдөх чадвартай мэргэжилтэн бэлтгэхийг эрхэм зорилгоо болгон ажиллаж байна.

Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийн Бизнесийн Сургууль нь нийт 35 эрдэмтэн багш нартай бөгөөд өдөр оройн сургалтаар 1300 орчим оюутанд үйлчилдэг. Манай сургуулийн эрдэмтэн багш нар эдүгээ Монгол Улсад өнөөгийн зах зээлийн нийгмийн суурь харилцаанд нийгмийн сэтгэлгээг төлөвшүүлэхэд өөрийн бодит хувь нэмрийг оруулах, зах зээлд хөрвөх ур чадвартай мэргэжилтэн бэлтгэх, бизнесийн сэтгэлгээг Монгол Улсад хөгжүүлэх, мөн түүнчлэн төрийн санхүү мөнгөний бодлогод өөрийн дуу хоолойг нэмэрлэх суурь судалгааг өргөжүүлэх тэргүүн зорилготойгоор ажиллаж байна.

Манай сургуулийн нийт багшлах хүчний 80-с дээш хувь нь гадаадын өндөр хөгжилтэй орнуудад бизнес менежментийн чиглэлээр мастер, докторын зэрэг хамгаалсан бөгөөд бакалавр, оройн сургалт, магистр докторын шаталсан сургалтанд мэргэжилтэн бэлтгэж эдүгээ манай эх орны өнцөг булан бүрд өөр өөрийн хувь нэмрийг оруулан ажиллаж байна.

Өдгөө манай сургууль 10 гаруй мэргэжлээр мэргэжилтэн бэлтгэн 12 дэх төгсөлтөө хийгээд байна. Бид цаашид бизнесийн зөвлөгөө өгөх, бизнесийг шинээр нээх инкубатор төвийн үйл ажиллагаа, бизнесийн суурь судалгаа, орчны шинжилгээний судалгааны ажлуудаараа бизнес эрхлэгчид, бодлого боловсруулагчид, оюутан залуус та бүхэнтэйгээ байнга холбогдох болно гэдэгт итгэлтэй байна.