Дээшээ

Тархи судлалын төв


Бидний тухай

Монгол орны хөгжил, цэцэглэлтэд хувь нэмрээ оруулсаар ирсэн, мэргэжлийн чадварлаг боловсон хүчин бэлтгэгч, 35 жилийн түүхтэй Хүмүүнлэгийн ухааны их сургууль нь сургалтын өндөр чанарыг эрхэмлэдэг, дэлхий дахины боловсролын чиг хандлагад нийцсэн нэр хүндтэй их сургууль билээ.

Бид Азийн тэргүүлэгч их, дээд сургуулиудын боловсролын жишиг, шаардлагад нийцсэн сургалт явуулах зорилгоор Ази, Номхон далайн Дээд боловсролын Чанарын сүлжээний зөвлөлд гишүүнээр элсээд 15 жил болж байна.

Түүнчлэн сургалтын үйл ажиллагааг байнга боловсронгуй болгох, олон улсын төвшинд дээд боловсролын үйл ажиллагаанд идэвхтэй оролцох, эрдэмтэн судлаач, багш нараа энэхүү байгууллагын сургалт, судалгааны ажилд хамруулах нөхцөл бүрдүүлэхийн тулд Олон улсын их сургуулиудын Холбооны гишүүн байгууллага болсон.

Тархи судлалын төв

“Brain” лабораторид нейро хэл шинжлэлийн чиглэлээр судалгаа хийж байна. Энэ хүрээнд хүүхдийн тархины хөгжлийн түвшин ба хэлний сэтгэлгээний холбогдлыг судлах улсын төсөл хэрэгжүүлж байна.

Бизнесийн инновацийн төв

Мэдлэгт суурилсан өнөөгийн глобал зах зээлд шинэ бүтээгдэхүүн, шинэ санаа нь өрсөлдөөний хүчирхэг хэрэгсэл юм. ХИС-ийн Бизнесийн сургууль нь шинэ санаа, шинэ бизнесийн орон зайг тасралтгүй нээн илрүүлэх мэргэжилтэн бэлтгэх зорилгоор Инновацийн төвийг 2005 оноос нээн ажиллуулж байна. Энэхүү төвийн хүрээнд оюутнууд дадлага хийх явцад төрсөн шинэлэг санаа, амжилттай ажиллаж байгаа бизнесийн байгууллагуудын бизнесийн загварт дүн шинжилгээ хийж, чөлөөт цагаараа хэлэлцүүлэг хийж, туршлага солилцдог. Улмаар энэхүү төв нь бизнес эрхлэгч, багш эрдэмтэд, оюутан суралцагчдаас бүрдсэн мэдлэгийн хамт олон болон өргөжиж байна.

Бизнесийн математик загварчлалын судалгааны төв

Бизнесийн математик загварчлалын судалгааны баг нь (Б.Чимэд-Очир /ХИС/, Ч.Баттүвшин /ХИС/, Р.Энхбат /МУИС/) нар Монгол улсын валютын ханшны өөрчлөлтийг математик аргаар загварчлах төслийн хүрээнд валютын ханшид нөлөөлөх макро эдийн засгийн хүчин зүйлс, тэдгээрийн хоорондын хамаарлыг судлан ханшийн өөрчлөлтөд хамгийн их нөлөөлдөг хүчин зүйлсийг тодорхойлох судалгаа хийж байна. Судалгааны үр дүнд үндэслэн валютын ханшийг бодитой урьдчилан тодорхойлох математик загварыг боловсруулах юм.

Олон улс судлалын сургалт, судалгааны төв

ОУХНСС-ийн Олон улс судлалын сургалт, судалгааны төв (ОУСССТ) нь ХИС-ийн захирлын 2013 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 47 тоот тушаалаар шинээр зохион байгуулагдсан. Үйл ажиллагааны үндсэн чиглэл нь олон улсын харилцаа, олон улсын эдийн засгийн харилцааны тэргүүлэх чиглэлээр ахисан түвшний суурь болон хавсарга судалгаа, хамтарсан олон улсын харилцаа, олон улсын эдийн засгийн харилцаа, олон улсын эрхзүйн магистрын сургалтын хамтарсан хөтөлбөр, олон улс судлалын докторын сургалтын хамтарсан хөтөлбөрийг санал болгодог.

ОУСССТ-ийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь магистр, докторын сургалт, семинар, хэлэлцүүлэг, эрдэм шинжилгээний хурал хийх, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, нэг сэдэвт болон хамтын бүтээл, сурах бичиг, гарын авлага, сэтгүүл хэвлэн нийтлэх бөгөөд багш, эрдэмтдийн профессорын багийн зохион байгуулалтаар ажиллана.